Зодог тайлсны дараа Гүө Юүнлинь "Ба-И" багт "Гүө дасгалжуулагч" болсон юм. 2005 оны сүүлчийн хагас жилд, Гүө Юүнлин Шямэнь их сургуулийн эрэгтэй сагсны багийн гол дасгалжуулагчаар албан ёсоор ажилласан. Тухайн үед, багийн гишүүдийн амжилт тийм сайн. Би, бүх Хятадын оюутнуудын эрэгтэй сагсны нэгдсэн тэмцээнд нэлээд доогуур хэр түвшинтэй байлаа. Хаин Гүө дасгалжуулагчийг очсоны дараа, хоёр жилийн хатуу сургуулиар дамжин 2007-2008 оны тэмцээнд Шямэний их сургуулийн эрэгтэйн баг 14 харьцах 2-ийн оноогоор нэгдсэн тэмцээний өмнөдийн хэсгийн тоглолтын аварга болсон юм. Нисэх мэт түргэн ахицд гишүүдийн багийн аль ч тамирчин Гүө дасгалжуулагчийн уран нарийн ухаан самбаа, төв чанга дасгал сургуулийг нь бишрэхгүй байхын аргагүй байлаа. Багийн гишүүн Люй Ечэн хэлэхдээ,
"Гүө дасгалжуулагч ирсний дараа, дасгал сургуулийн аль ч талаар бүрэн эрчимжсэн. Мөн багийнхны удирдлагын талаар чанга болсон, харин угийн адил сул биш болжээ. "
Багийн гишүүн Ү Ди хэлэхээ,
"Уул нь өөр дасгалжуулагч байхад нэг их ядардаггүй байсан болохоор амжилт ч бага байсан. Одоо тийм биш болжээ. Шямэнь их сургуулийн амжилт үүнийг гэрчилж чадах байх."
Гүө дасгалжуулагч хуучин сагсчин төдийгүй мэргэжлийн багийн гол дасгалжуулагч юм чинь оюутны багийг дагуулах нь гарын алга хөрвүүлэхтэй адилхан амархан хэрэг биш гэж зарим хүмүүс бодож байх магадгүй. Тэгэхэд, мэргэжлийн баг болон оюутны баг нь бас олон адилгүй талтай байдаг юм байна. Гүө Юүнлин хэлэхдээ,
"Нэгд, дасгалжуулах этгээд, хоёрт, орчин тойрон нь адилгүй. Мэргэжлийн багийн гишүүнд сайн дасгалжиж, сайн амжилт тогтоохыг мөрөөддөгөөр барахгүй, биедээ их итгэдэг. Харин оюутны багт дунд сургуулийн хүүхдүүд ч байна. Мэргэжлийн багаас ирсэн гишүүд ч байдаг, тэгэхээр өөртөө тавих шаардлага нь адилгүй байдаг юм."
Тэгвэл, их сургуулийн оюутнуудыг дасгалжуулах нь хэр баргийн хүндрэлтэй байдаг бол? Энэ талаар тэрээр ингэж ярилаа:
"Гол нь үндсэн мэргэжил тааруухан. Спортын хэв боловсрол тэрчлэн сагсан бөмбөгний талаарх ойлголт, үзэл ухамсар нь арай гүехэн байдаг. Тэд нарыг дасгалжуулах ёстой юм их олон байна. Тухайлбал, юуны тэргүүнд үзэл ухамсрыг нь хурцлах, багийн хамтран ажиллах ойлголттой болгох. Удирдлагаа сайн дагахгүй, шаардлагыг сайн биелүүлэхгүй, ер нь байхгүй гэсэн зүйл их олон юм даа."
1 2 3
|