Мэргэжлийн тамирчны үг яриа гэж цаанаа их өөр байгаа биз дээ. Түүний ярисан эдгээр үгнээс тухайн жил тэмцээний талбай дээр эрэлхэг зоригтой тоглож байсан Гүө Юүнлинг эрхгүй санагдуулж байх биш үү? Тийм ээ, яг Гүө дасгалжуулагчийн хэлсэнчлэн, сагсан бөмбөгөнд хайртай болохоор тэмцээний талбайд орохтой зэрэг л урам зориг нь бадраад их чөлөөтэй юм байна.
"Би бөмбөгний талбайд орвол их чөлөөтөй болчихдог. Харин өөр газарт бол тийм биш. Хэрэв намайг сэтгүүлч болгох юм бол асуултаа яаж тавих гэх мэтийн асуудалд их тулгамдана л даа"
Тэмцээний талбай дээр өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж явсан Гүө Юүнлин 24 жилийн өмнө Хятадын үндэсний эрэгтэй багийг төлөөлөн Лос Анжлеласын олимпод оролцож байсан юм. Тийм учраас, олимпийн талаар Гүө Юүнлин бусдаас илүү бодитой сэтгэгдэлтэй байлаа.
"Зөвхөн спортын ажил хийдэг хүн гэсэнгүй Хятадын бүхий л иргэний хувьд Олимп нь их том явдал юм. Энэ удаагийн олимп лавтай амжилт олж чадна гэдэгт би итгэлтэй байна. "
Хоёр жил гаруйн хугацаанд, оюутнуудын сагсан бөмбөгний нэгдсэн тэмцээний талбай дээр, багийн гишүүд, үзэгчид тэрчлэн хэвлэл мэдээлийнхэнд Гүө дасгалжуулагч "хэвлүүн бөгөөд чанга" харагддаж байсан хэдий ч түүнтэй харилцаад ирэхээрээ асвар цайлган, шууд шулуун, гүдэсхэн борог зан нь ил тод мэдрэгддэг юм. Мөн тоглоом хийх юм бол хүмүүсийн элгийг хөшөөтөл инээлгэдэг юм. Үнэндээ, тэмцээний талбай дээрх гайхамшигт сагс бөмбөгч байсан тэрээр бодит амьдрал дээрээ харин юм бүхэнд ч хатуу чанга ханддаг цэвдэг сэтгэлтэй хүн биш юм. Сагсан бөмбөгний тухай их нарийн судалдаг Гүө дасгалжуулагч заримдаа яг үг дуугүй болчихсон байвал, тэр нь бөмбөгөө яаж шидэж оруулж, хэр оноо авах тухайгаа судалж байна гэж бодоорой. За ингээд өнөөдрийн спортын амьдрал булан үүгээр өндөрлөх боллоо. Хүлээн авч сонссон та бүхэнд баярлалаа. 1 2 3
|