Хятадын зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажил хариуцсан Хятадын худалдааны зориулалттай нисэх онгоцны ХХК 5-р сарын 11-нд Шанхайд албан ёсоор байгуулагдлаа. Хятадын зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажил бодитой үе шатандаа орсныг энэ нь харуулж байна. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажил нь Хятадын шинжлэх ухаан техникийн түвшинг бүх талаар, их хэмжээгээр дээшлүүлэх болно гэжээ.
Өнгөрсөн жил, Хятадын төрийн зөвлөлөөс зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажлыг албан ёсоор батлан зөвшөөрсөн юм. Хятадын судлан үйлдвэрлэх гэж байгаа зорчигч тээврийн том нисэх онгоц гэдэг нь зуу гаруй зорчигч тээвэрлэх гол шугмын нисэх онгоц юм.
Энэ нь иргэний агаарын тээврийн хамгийн өргөнөөр хэрэглэдэг нисэх онгоцны төрөл болно. Өнөө, дэлхийд Америк зэргийн цөөн хэдэн орон л зорчигч тээврийн том нисэх онгоц үйлдвэрлэх чадалтай бөгөөд олон улсын зах зээлийг эзэлж байгаа нь зөвхөн Америкийн Боеин болон Европын Айрбус болно.
1 2 3
|