• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-15 16:56:45    
Хятадын зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажил бодитой үе шатандаа орлоо

CRI

     Хятадын худалдааны зориулалттай нисэх онгоцны ХХК-ийн ерөнхий захирал Жинь Жуанлүн мөн өдөр танилцуулж хэлэхдээ, гадаадад нээлттэй байлгаж байгаа нөхцөлд Хятад улс бүх дэлхийн эх баялагийг гүйцэд ашиглан уг төрлийн нисэх онгоцыг судлан үйлдвэрлэнэ. Гадаадын ажил нэгтэдийн энэ талаар хамтран ажиллахыг баярлан угтаж байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, бид өөрийн орны өнөөгийн агаарын эх баялагийг ашиглахыг бодолцох бөгөөд үүний зэрэгцээ бас нээлттэй бодлого хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх болно. Жишээлбэл, хойшдоо нисэх онгоц судлан үйлдвэрлэх явцдаа сэлбэг эд анги зэргийг үйлдвэрлэх талаар гадаадын бараа нийлүүлэгчидтэй хамтран ажиллах болно. Мөн бас гадаадын эрдэмтэн мэргэдийн манай иргэний агаарын тээврийн ажил төрлийн хөгжилд оролцохыг халуунаар угтаж байна гэжээ.

     Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао мөн өдөр өгүүлэл нийтэлж, Хятадын зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажил өрнүүлж байгаагийн ач холбогдолыг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх нь Хятадын шинжлэх ухаан техникийн түвшинг бүх талаар, их хэмжээгээр дээшлүүлэх болно гэжээ.


1 2 3