5-р сарын 11-нд болсон, Хятадын худалдааны зориулалттай нисэх онгоцны ХХК байгуулагдах их хурал дээр Хятадын ерөнхий сайдын орлогч Жан Дэжян хэлэхдээ, Хятад улс зорчигч тээврийн том нисэх онгоц үйлдвэрлэх ажлаа түргэтгэж байгаа нь голдуу Хятад улсын агаарын тээврийн зах зээлийн эрэлт хэрэгцээ асар их байгаагийн зэрэгцээ мөн үүнээр дамжуулан холбогдох аж үйлдвэрүүдийн хөгжлийг дайчлахын төлөө юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, техник судлан хөгжүүлэхээ түргэтгэж, зорчигч тээврийн том нисэх онгоц үйлдвэрлэх эрч хурдаа баталгаажуулахыг Хятадын худалдааны зориулалттай нисэх онгоцны ХХК-д хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятадын худалдааны зориулалттай нисэх онгоцны ХХК бие дааж шинийг бүтээхийг баримталж, гол чухал техникүүдийг шийдэн зохицуулах ажлыг зохион байгуулахаа түргэтгэж, төлөвлөгөөний шаардлагын дагуу уг хэлбэргийн нисэх онгоцны судалгаа үйлдвэрлэлийн эрчийг баталгаажуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ шинэ техник, шинэ материал, шинэ технологи хэрэглэж, уг төрлийн нисэх онгоцны аюулгүй, найдвартай, үнэ хямд, тохилог, бохирдуулалгүй байхыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
1 2 3
|