Хятадын Сычуаньд онц их газар хөдөлсөний дараа, ОХУ цаг тухайд нь Хятадад авран туслах эд бараа хандивласан бөгөөд энэ талаар маш их туршлагатай Оросын олон улсын авран туслах анги ч тэр даруйд нь Хятадын Сычуаньд нисэх онгоцоор хүрэлцэн ирж авран тусалж байгаа юм. Өнөөгийн байдлаар Оросын олон улсын авран туслах анги нь нурсан байшинд 127 цаг дарагдсан 61 настай нэгэн эмэгтэйг амжилттай авран гаргасан байна.
5-р сарын 17-ны үдээс хойно, Оросын олон улсын авран туслах анги дүнгэж Дүжянянь хотод хүрэнгээ тусламж хүссэн мэдээ авсан байлаа. Дүжянянь хотын дүүргийн тэтгэвэртээ гарсан 61 настай эмэгтэй Шюй Рүншин, газар хүчтэй хөдөлж байшин нурахад доор нь дарагдсан байлаа. Оросын олон улсын авран туслах анги энэ мэдээг олонгоо нэн даруй хоёр машинаар тухайн газарт хүрэлцэн очжээ.
1 2 3
|