51 хүний бие бүрэлдхүүн бүхий Оросын Олон улсын авран туслах анги 5-р сарын 16-ны өдөр Сычуань мужийн Чэндүд хүрэлцэн очсон бөгөөд тэр даруйд нь Мянь-жү хотын Хань Ванжэнь сууринд очиж авран туслах ажил өрнүүлсэн байна. 17-ны өдөр тэд нар мөн Дү Жянянь хотод шилжин очсон байна. Оросын авран туслах ангид мэргэжлийн авран туслах ажилтнаас гадна мөн эмч, сувилагч, инженер, сэтгэл зүйн эмч байгаа юм байна. Тэд дэлхийн их газар хөдлөлт гардаг бараг бүх газраар явж байсан юм байна. Бид нарын явж байсан газрын гай гамшигтай харьцуулбал, энэ газар хөдллөтийн байдал нэн илүү ээдрээн бодлионтой байна гэж Оросын Авран туслах ангийн дарга, дэслэгч генерал Савов үзэж байна. Тэрээр хэлэхдээ,
Энэ удаагийн газар хөдлөлт хүн хар шигүү нутагт болсон бөгөөд нөлөөлсөн хүрээ нь их учраас эндэж шархдсан хүн нэлээд их байна. Үүний дээр цаг агаарын байдал нөлөөлсөн болохоор байдал их ээдрээнтэй байж, авран туслах ажилд их хүндрэл учруулсан байна гэжээ.
Оросын авран туслагчид маш идэвхтэйгээр эрэл хайгуул хийж, 17-ны өдөр айлын гурван нохойг аварсан бөгөөд 19-ний өдөр, өөрөөр хэлбэл газар хөдөлсний дараах 7 хонгийн дараа мөн эрэл хайгуул хийж байлаа.
19-ний өдрийн 14 цаг 28 минутад нийт Хятад улс газар хөдлөлтийн гамшигт үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлэв. Оросын авран туслах ангийн гишүүд ч Хятадын ард түмний гуниг зовлонг хуваалцсан байна.
Авран туслах үүргээ биелүүлсний дараа Оросын Олон улсын авран туслах анги 5-р сарын 20-ны орой эх орондоо буцхаар Чэндүгээс тусгай онгоцоор мордсон байна. \Цэцэн, Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\ 1 2 3
|