• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-29 17:35:11    
Ханжөүгийн булангийн тэнгис дамнасан том гүүр

CRI

       Хятад улс бол уул нуруу олонтой, нол мөрөн сүлжилдсэн байдаг. Олон мянган жилийн турш гүүр нь хятадчуудын амьдралд дутагдаж болошгүй бүрэлдэхүүн хэсэг болсон байна. Энэ оны 5-р сарын 1-ний өдөр дэлхий дээр хамгийн урт, барилгын хэмжээ нь хамгийн их тэнгис дамнасан гүүр болох Ханжөүгийн булангийн гүүрийг байгуулж дуусан ашиглалтад оруулсан байна. Уг гүүр нь Жэжян мужийн Жяшин хотоос Ханжөүгийн булан дамнан Нинбө хот хүрэч, нийт урт нь 36 км байдаг. Уг гүүр ашиглалтад орсноор Нинбөгөөс Шанхай хүрэх замыг 120 км богино болгосон байна.

       Ханжөгийн булан нь Хятадын Жэжян мужийн зүүн хойт хэсэгт оршиж, бүрээ хэлбэртэй байдаг. Булангийн ам нь 95 км өргөн байж, дэлхийн далайн түлхэлт ихтэй гурван том булангийн нэг юм. Энд цаг агаар, ус судлал, геологийн нөхцөл байдал бодилиянтай байж, далайн хар салхи, хүчтэй түлхэлт, тэнгис доорох намгийн хий, дайлан тан зэрэг нь барилга байгуулалтынханд хүчир сэдэв болсон байна. Энд тэнгис дамнасан гүүр байгуулахыг олон улсын нэр хүнд бүхий эрдэмтэд гүйцэтгэж чадашгүй үүрэг гэж үзэж байжээ. Гэвч Хятадын барилгачид шинэ техник судлан хөгжүүлж, хүчир бэрхэшээлийг ялан даваж, энэхүү тэнгис дамнасан том гүүрийг байгуулсан юм.

1 2 3