• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-29 17:35:11    
Ханжөүгийн булангийн тэнгис дамнасан том гүүр

CRI

      Ханжөүгийн булангийн тэнгис дамнасан том гүүрийн ерөнхий зураг дизейнийг хариуцсан ноён Ван Гүйрэн танилцуулж хлэхдээ, Ханжөүгийн булангийн тэнгис дамнасан том гүүрийг байгуулахдаа бид олон шинэ техник ашигласан. Зураг дизейнийг нь хийхдээ, дэлхийн олон багана гадаслах усан онгоц, гүүр барих машин, гүүр ачих машин зэрэгт их хэмжээний судалгаа хийж, тухайн үеийн байдлыг үндэслэн зарим тоног төхөөрөмж нь шаардлага хангахгүй бол техникийн өөрчлөлт оруулж байгаал шаардлага хангах болгож болохыг мэдсэн юм. Бид ч ингэж хийсэн юм гэжээ.

      Ханжөүгийн булангийн өмнөд эрги дагуу 10 км өргөн далайн тантай байж, түүний дор 50 метрийн гүнд их хэмжээний намгийн хий байдаг. Энэ нь гүүр баригчдын өмнө тулгарсан нэгдүгээр саад байлаа. Гүүрийн хөл тулгуурыг байгуулахын төлөө тэнгисын ёроолд хэдэн мянган гадас хадах хэрэгтэй байдаг. Энэ нь тэнгисийн доорох намгийн хийг нэвчин гаргаж, ажлын осол бий болгож магад юм. Ханжөүгийн булангийн тэнгис дамнасан том гүүрийн барилгын ерөнхий командлагчын орлогч, ерөнхий инжнер Лиү Жүньда танилцуулж хэлэхдээ, шинжлэх ухааны туршилтаар дамжин гадас хадахаас өмнө тэнгис доор 60 сантиметрийн диаметртай ган хоолой хадаж, намгийн хийг гадагшлуулж, тэнгис доорох намгийн хийн даралтыг багасгахаар техникчид шийдсэн байна. Үүнээс гадна Ханжөүгийн булангийн тэнгис дамнасан том гүүрийн байгуулалтад гүүрийн ган тулгуураар уламжлалт бетон тулгуурийг орлуулсан байна.

1 2 3