Бас нэгэн нөхцөл нь даруй геологийн нөхцөл болно. Далайн түлхэлтийн давалгаан заримдаа 16 метр өндөр байдаг. Энэ нь манай амьдардаг 5 давхар байшинтай адил өндөр байдаг. Бид эхлээд бетон тулгууриар туршиж үзсэн, гэвч даралт хүлээх хүчин нь хүрэхгүй байсан юм. Бидний судлан бүтээсэн ган тулгуур нь энэхүү шаардалгыг хангаж, ялзрахын эсрэг арга хэмжээ авсан байдаг гэжээ.
Ханжөүгийн булангийн тэнгис дамнасан том гүүрт 5600 гаруй том ган тулгуур хэрэглэж, хамгийн томынх нь диаметр нь 1.6 метр байж, хамгийн урт нь 89 метр байжээ.
Багана хадсны дараа гүүрийн гулдмай тавих асуудал нь бэрхэшээлтэй асуудал болсон байна. Ханжөүгийн булангийн өмнөд эрги дагуу 10 км өргөн далайн тантай байдгаас хүндийг өргөгч кран буюу хүндийг өргөгч усан онгоц орож чадахгүй учир гулдмайг өргөх, ачих уламжлалт аргыг хэрэглэхийн аргагүй болжээ. Иймийн тулд гүүр тавигчид гулдмай дэгүүр гулдмай тавих тэргүүний техник судлан гаргасан байна. Тэд 640 дугуйтай ачааны машин судлан үйлдвэрлэж, түүнээр 50 метр урт, 1430 тонн хүнд гулдмайг үйлдвэрээс нь тээвэрлэн авчирч, төмөр зам тавын зам төмөр тавих машинаар нэг нэг гулдмайг дамнан бариж байгуулсан байна.
Үүнээс гадна гүн устай районд барилгачид бас 2200 тонн болон 3000 тонны хүндийг өргөх усан онгоц судлан үйлдвэрлсэн байна.
Цаг агаарын нөхцлөөс болж гүүр тавих барилгын цаг хугацаа их яаралтай явагдсан юм. Барилгыг цаг тухайд нь дуусгахын төлөө барилгачид гулдмайг тавихдаа нэг удаад зөв оновчтой тавиж бйаршуулж чадсан байна. 1 2 3
|