Фүкүда Ясүо өнгөрсөн оны 9-р сард экс ерөнхий сайд Шинзо Абе тушаалаасаа огцрохоор гэнэт мэдэгдсний дараа Либераль Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн даргын тушаалын өрсөлдөөнд өрсөлдөгч Таро Асог ялж, Японы 91 дэхь ерөнхий сайд болсон юм. Санд мэнд тушаалд орсон болохоор үүнээс хойших нэг жилийн хугацаанд тэр нэг талаар өмнөх ерөнхий сайд нарын үлдээсэн "улс төрийн өв"-ийн назгай байдал жишээлбэл, өндөр насны даатгалын данс орхигдсон асуудал, эм бэлдмэлийн шалтгаанаас болж хэдэн мянган хүн элэгний үрэвсэлд нэрвэгдсэн зэрэг асуудлыг зохицуулав. Нөгөө талаар тэр бас шинээр гарч ирсэн жишээлбэл нефть, түүхий материал болон үр тарианы үнэ тасралтгүй өссөн, өдөр ирэх тутам нуцтой болж байгаа өндөр наслалтын нийгэмд авчирсан санхүү, татвар, эмчилгээний асуудал зэргийг зохицуулах шаардлагатай болсон юм.
1 2 3 4
|