• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-02 17:11:38    
Японы Ерөнхий сайд Фүкүда Ясүо тушаалаасаа огцорхоор мэдэгдэв [Радио]

CRI

     Фүкүдагийн гэнэт тушаалаасаа огцорсон нь удалгүй дүр парламент хуралдуулах гэж байгаа Японы улс төрийн байдлыг замбараагүй болгосон байна. Фүкүдагийн төлөвлөж байгаа эдийн засагт авах ерөнхийлсэн бодлогын хуулийн төслийн бодитой хэрэгжүүлэх төсөл, хэрэглэгчдийн танхимын гаргасан хуулийн төсөл тэрчлэн терроримзтэй тэмцэх онцгой арга хэмжээний шинэ хуулийг уртаггах зэрэг хуулийн төслийг удалгүй болох түр парламентад санал оруулан батлах юм. Фүкүда энэ цагийг сонгож тушаалаасаа огцорсон нь хэдийгээр шинэ удирдлага дор эдгээр бодлогын батлагдахыг ахиулах санаатай гэж байгаа боловч тушаалаас угцорох нь эдгээр бодлогын хандлагыг нэн тод болгох нь дамжиггүй юм. Түүний тушаалаас огцорч байгаагийн бас нэгэн шалтгаан бол ирэх жил болох Доод танхимын сонгуульд чиглэж байгаа юм. Либераль Ардчидсан намын шинэ удирдагчийн удирдлагаар ялалт байгуулж, Засгийн эрхийг хэвээр байлгахын төлөө дэмжих хэмжээ дор болсон Фүкүдааг сонгуулиас салгахын төлөө юм. Гэвч Либераль Ардчилсан намаас гарсан хоёр удаагийн ерөнхий сайд бүр Японы асуудал овоорсон үед гэнэтээр тушаалаасаа огцорсон явдал нь улс төрийн намын дүр төрхөд муугаар нөлөөлж, ирэх жилийн Доод танхимын сонгуульд уг намыг хямралд оруулах болно гэж олон нийт үзэж байна. \Урангоо орчуулж, Номин хянав\


1 2 3 4