
Фүкүда өнгөрсөнд ажлын хянамгай сайн сурталтай гэж үзэгдэж байсан нь ерөнхий сайд болсны дараа энэ нь хэлэгдэх гол асуудал болжээ. Хүмүүс түүнийг ажил хэрэг гүйцэтгэхдээ шуурхай биш, удирдагчийн цог жавхаа байхгүй тул Японы нийгэмд үндсэн өөрчлөлт авчирч чадахгүй, Засгийн газрыг дэмжих хэмжээг бууруулсаар 20 орчим хувьд хүргэв гэж үзэв. Фүкүдаа энэ оны 8-р сарын 1-д Засгийн газрыг өөрчлөн байгуулж, "иргэдийн хараа"-д тулгуурлах бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн бөгөөд 8-р сарын сүүлчээр эдийн засагт чиглэсэн ерөнхийлсөн таван төсөл дэвшүүлсэн юм. Гэвч дэмжих хэмжээнд үндсэн өөрчлөлт гаргаж чадсангүй. Өнөө Японы парламентын Дээд танхимд сөрөг нам --Ардчилсан нам эрх мэдэж байгаа тул Фүкүда өөрийн онцлогоо авч гарахаар чармайсан боловч Засгийн газрын иргэдийн амьдралын асуудлын тухай төслүүдийг парламентад авч хэлэлцүүлэх үед давхар давхар бэрхшээлд учирсан байна.Үүний зэрэгцээ, терроризмтэй тэмцэх арга хэмжээг уртагтгах асуудлаар зэрэгээр эрх барьж байгаа нам Цэвэр Бодлоготны Нам нь адил бус саналтай байж, Доод танхимыг тарааж, сонгууль хийх юм уу түүнийг ерөнхий сайдын тушаалаас огцрохыг шаардах дуун нэмэгдсэн байна.
1 2 3 4
|