• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-06 16:34:56    
Хү Жиньтао Бээжингийн 2008 оны Пара олимпийн наадмын хүндэт зочдод зориулан угтах дайллага хийлээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      6-ны үдэд Хятад улсын Дарга Хү Жиньтао болон түүний гэргий Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд өргөн их дайллага базааж, Бээжингийн 2008 оны Пара олимпийн наадмын хүндэт зочдыг дайлсан байна. Хү Жиньтао угтах дайллага дээр үг хэлж, Бээжингийн Пара олимпийн наадмыг өвөрмөц онцлогтой, өндөр түвшинтэй Пара олимп болгон зохион байгуулна гэдэгт Хятадын Засгийн газар болон ард түмэн итгэллтэй байгаа бөгөөд бас энэ олимп нь олон орны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэх чухал тавцан болж, дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамирын үйлст оюун санааны эрхэм нандин өв үлдээж өгөхийг хүсч байна гэж тэмдэглэжээ.

      "Олон улсын Пара Олмпийн Хорооны ерөнхийлөгч Филип Кравен болон түүний гэргий...."

     6-ны үдэд, зочид хүлээн авах ёслолын газрын албаны хүний танилцуулгын дагуу, Бээжингийн Пара олимпийн наадамд оролцох зочид Ардын Их Хурлын Ордны зүүн том танхимд ирцгээж, энд тэнд зочдаа угтан хүлээж байсан Дарга Хү Жиньтао болон түүний гэргий тэдэнтэй нэг нэгээр гар атган мэндчиллээ. Олон Улсын Пара Олмпийн Хорооны ерөнхийлөгч Филип Кравен, Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч, Луюксембургийн хун тайж, БНСУ-ын Ерөнхий сайд нарын зэрэг вангийн угсаатан, олон орны засгийн газрын удирдагчид нийт 80 гаруй хүн Пара олимпийн нээлтээс өмнөхөн Хятадад хуран цуглаж, даян дэлхийн анхаарлын цэг болов.

1 2 3