Угтах дайллага дээр, Хятад улсын Дарга Хү Жиньтао морилон ирсэн хүндэт зочдыг угтаж байгаагаа илэрхийлсэн байна.
"Эн тэргүүнд, би Хятадын Засгийн газар болон ард түмний өмнөөс, Бээжингийн Пара олимпийн наадамд оролцохоор морилон ирсэн эрхэм зочид та бүхнийг халуунаар угтаж байна. Бээжингийн Пара олимпийн наадамд нэмэр хандив оруулсан найз нөхөд бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна" гэж Дарга Хү Жиньтао хэлсэн байна.
Хү Жиньтао хэлэхдээ, өнгөрсөн зууны жараад онд Пара олимпийн анхны наадам зохиогдсоноос хойш, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтаар, Пара олимп нь хүн төрөлхөтний ойлглдцол, найрамдлыг нэмэгдүүлж, дэлхийн соёл иргэншлийн хөгжилд тус дөхөм үзүүлэх соёл, биеийн тамирын өргөн их чухал цуглаан болсон юм гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улсад хөгжлийн бэрхшээлтэй 83 сая хүн аий, Хятадын Засгийн газар болон ард түмэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйлсийг ямагт хүндэтгэн үзэж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйлсийн хөгжилд тал бүрээр тус дөхөм үзүүлэх бодлого арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Хятад улс мөн Бээжингийн Пара олимпиор аз тохиол болгон, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн амьдралд эрх тэгш оролцон, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр өгөөжийг хамтаар эдлэхийг баталгаажуулах болно гэжээ.
1 2 3
|