Тэрээр цааш нь хэлэхдээ:
"Бид Бээжингийн Пара олимпиор аз тохиол болгон, хүмүүнлэгийн үзэл санааг цаашид бадруулан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн амьдралд эрх тэгш оролцон, эдийн засаг нийгмийн хөгжлийн үр өгөөжийг хамтаар эдлэхийг баталгаажуулахаар чармайна" гэжээ.
140 гаруй улс орон болон газар нутгийн 4000 гаруй тамирчин Бээжингийн Пара олимпийн энэ наадамд оролцох болно.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ:
"2001 онд Бээжин Пара олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авснаас хойш, Хятадын Засгийн газар болон ард түмэн Олон Улсын Пара Олимпийн Хороо болон олон улсын хамтын нийгэмлэгийн дорвитой дэмжлэгтэйгээр, олон улсын хамтын нийгэмлэгт хандан хийсэн амлалтаа нухацтай хэрэгжүүлж, хоёр олимпийг адилхан гайхамшигтай сайхан эрхлэх гэсэн шаардлагийн дагуу, Бээжингийн Пара олимпийн наадмын бэлтгэл ажлыг маш найдвартай сайн хийсэн юм. Олон Улсын Пара Олимпийн Хороо болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр, бид Бээжингийн Пара олимпийг өвөрмөц онцлогтой, өндөр түвшинтэй Пара олимп болгон эрхэлж чадна гэдэгт би итгэж байна" гэжээ.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\ 1 2 3
|