Орост нисэх онгоцны осол гарч 88 хүн амь үрэгдэв Москвагийн цагаар 14-ий өдрийн үүрээр, Оросын Эерофлот—Норд компанийн Боейн 737 зорчигч тээврийн нэг нисэх онгоц осол гарч, онгоцон дээрх 88 хүн бүхнээрээ амь үрэгдсэн аж. Энэ бол ойрын хоёр жилд Орост гарсан агаарын тээврийн хамгийн том осол гэж Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Засгийн газрын Ерөнхий сайд Владимир Путин амь үрэгдэгсэд тэрчлэн гэр бүлийнхэнд уй гашууг нь хуваалцаж байгаагаа илэрхийлсэн байна. 9-р сарын 15-ыг Пермиа хязгаар районы нисэх онгоцны осолд амь үрэгдэгсэдийг эмгэнэн гашуудах өдрөө тогтоолоо гэж уг районы засгийн газрын хэвэл мэдээллийн газар мэдэгдсэн байна.
1 2 3 4
|