• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-15 17:15:55    
Орост нисэх онгоцны осол гарч 88 хүн амь үрэгдэв [Радио]

CRI

       Оросын агаарын тээврийн компанийн төлөөлөгчийн хэлснээр, осолдсон зорчигч тээврийн уг нисэх онгоц 1100 метрийн өндөр агаарт газар дээрх командлалын төвтэйгээ харилцаа татарсан юм байна. Онгоц төмөр зам дээр унасан учир зүүн Сибирийн төмөр зам болон цахилгаан дамжуулах шугам эвдэгдэж, төмөр замын ачаа тээвэр түр тасалдсан юм байна.

      Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев 14-ний өдөр Оросын Онц байдлын яамны сайд Сергей Шойгийн "9-р сарын 14-ний агаарын тээврийн осол"-ын тухай тайланг сонссоны зэрэгцээ ослын шалтгааныг шалган байцаах Засгийн газрын комисс байгуулах бөгөөд хохирогсодын гэр бүлийнхэнд холбогдох дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэж зралиг буулгасан байна. Оросын агаарын тээврийн компани амь үрэгдсэн хүн бүхэнд 2 сая рублийн төлбөр олгоно гэж илэрхийлсэн бөгөөд "Эерофлот- Норд" компанитай тал бүрийн хамтын ажиллагаагаа цуцлана гэж мэдэгдэв . Эх сурвалжаас үзвэл, осол гарсан Боеин 737 зорчигч тээврийн энэ нисэх онгоцыг 1992 онд үйлдвэрлэж ашиглалтанд оруулсан бөгөөд "Эерофлот- Норд" компани энэ оны 6-р сард хэрэглэх эрхийг авсан юм байна.

1 2 3 4