• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-15 17:15:55    
Орост нисэх онгоцны осол гарч 88 хүн амь үрэгдэв [Радио]

CRI

       Оросын Эерофлот—Норд компани бол Оросын агаарын тээврийн компанийн охин компани юм. Уг компанийн Боеин 737 зорчигч тээврийн нэг нисэх онгоц Москвагийн цагаар 14-ний өдрийн үүрийн 1 цаг 12 минутад Москвагийн Челементиевогийн нэгдүгээр нисэлх онгоцны буудлаас хөөрч, Волга мөрний хөвөөн дэх холбооны Пермиа хотын чиглэлд ниссэн юм. 3 цаг 10 минутын үеэр, Пермиа хотын нисэх онгоцны буудалд газардах үед газар дээрх командлалын төвтэйгээ харилцаа тасарч, уг нисэх онгоц унаж сүйрсэн байна. Оросын Онц байдлын яамны нийтэлсэн тоо сэлтэд харуулснаар, онгоцон дээрх 88 зорчигч болон хэсгийн ажилтан бүгдээрээ амь үрэгдэв. Үүнд 7 хүүхэд, 1 нялха хүүхэд байж, зорчигчдын дотор Хятадын 1 иргэнийг багтаасан 17 гадаадын иргэн байгаа юм байна. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээс үзвэл, "Оросын баатар" өргөмжлөгдсөн хуранда Генерал Трошев ч уг онгоцон дээр байсан юм байна. Тэрээр уул нь Оросын ар Кавказийн корпусын командлагч байсан бөгөөд 2003 оноос ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан аж.

1 2 3 4