Хятадын хамгийн өмнөд хэсэгт Сань-Я хот гэж байгаа. Сань-Я бол Хятадын халуун бүсийн тэнгисийн эргийн аялал жуулчлалын цорын ганц хот юм. Газрын бөмбөрцгийн хойд хагас цас мөсөнд хучигдаж, хахир өвлийн дүн хүйтэн байхад, алтан нарны туяанд ивээгдсэн элсэн тантай, цэлмэг хөх тэнгэр, цэвэр ариун агаартай энэ нутгийнхан дэлхийн өнцөг булнаас хүрэлцэн ирсэн жуулчин хийчнээ угтан зочилж байдаг. Сан-Я-гийн өвөл гэж Америкийн Хавай арал, Тайландын Пүжи аралтай ижил хөл хөгжөөн ихтэй байдаг.
Бид гуравдахь жилдээ ирж байна. Цэвэр агаар амьсгахаар энд ирлээ. Эндэхийн агаар тунгалаг. Би спортын төрлөөр, янз бүрийн тоглооиоор тоглох сонирхолтой гэж Орос охин ярьж байна.
Хай Наньд ирээд хоёр сар боллоо. Энэ газрыг маш сонирхож байгаа. Цаг агаар тааламжтай, хүмүүс нь ч халуумсаг зочломтгой юм гэж Англи жуучин хэлж байна.
Орос охин Надегда Хятадын олон хотоор явж үзжээ. Энэ хоёр жил жил бүр Сан-Я-д очдог байна. Өөр орнуудын халуун бүсийн аялал жуулчлалын хотуудтой зэрэгцүүлбэл энд тайван тогтуун, шөнө орой сэтгэл амар салхинд гардаг юм гэж Надегда ярьж байна.
1 2 3
|