2007 онд Сань-Я-д хилийн чанадаас 500 мянга гаруй хүн ирж жуулчилжээ. Энэ нь 2006 оныхоос 30 гаруй хувиар нэмэгдэж, өсөлтийн хурдаар Хятадын хотуудад тэргүүнд орж байна. Аялал жуулчлалын хөгжил нь ч Сань-Ягийн зочид буудал, байшин барилгын ажил төрлийг хөгжөөв. Одоогийн байдлаар Сань-Я хотод есөн 5 одтой буудал ажиллаж байна. 7 одтой байдал болон олон улсын усан завийн боомтын дээд зэрэглэлийн амралт сувиллын үзэмжит районыг нодниноос байгуулж эхлэв.
Сань-Ягийн зочид буудал 2003 оны сүүлийн хагасаас хөгжжээ. Сань-Ягийн онцлог аялал жуулчлалын нөөц баялаг, Хятадын эдийн засаг хөгжиж, дэлхийн эдийн засгийн түргэн хөгжил, жуулчдын орлого нэмэгдэж, эрэлт хэрэгцээ ихсэж байгаа, жуулчид нэмэгдэж байна. Хятадын засгийн газраас Сань-Я хотод онцгой бодлого хэрэгжүүлсний дагуу, одоо 21 улс орон, газар нутгийн жуулчид Сань-Я-д визгүй зорчих болсон. Агаарын тээврийн онц эрхийн нээлттэй бодлогын дагуу Сань-Я-гийн Фэн Хуан олон улсын нисэх онгоцны буудал ч жуучлалын түрээсний онгоцуудад үйлчлэх болсон байна. 1 2 3
|