• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-18 17:49:39    
Халуун бүсийн амралт сувиллын дархан газар Сань-Я хот

CRI

      Одоо Сань-Я-д ирж аялан жуучлж, сувилал хийх нь явах тусмаа нэгэн төрлийн урсгал болж байна. Дэлхийн хүрээлэн байгаа орчныг хамгаалах байгууллагаас 45 орны 158 хотод хийсэн шинжилгээгээр, Сан-Я хот агаарын чанарын үзүүлэлтээрээ Кубын нийслэл Гаванагийн дараа хоёрдугаарт жагсаагджээ. Энэ нь сувилал хийгчдийн сонирхлыг татаж байгаа гол шалтгаан байж болно. Хятадын Шанхай хотын Чжөү настан авгайтайгаа Сань-Я-д ирээд 3 сар сувилж байна. Тэрээр: Авгай маань багтраа, даралттай. Энд ирвэл даралт буурчих юм. Эндхиийн уур амьсгал сайн, халуун бүсийн цаг ууртай, өвөл гэж байхгүй болохоор настай хүн сувилал хийхэд аятай газраа гэж хэлж байна.

      Сан-Я-д сувилал хийж байгаа гадаадын хүмүүс Хятадын уламжлалт хятад эмчилгээнд их сонирхолтой байгаа. Сан-Ягийн хятад эмчилгээ сувилалын газарт ОХУ-ын Еван гэдэг иргэн хоёрдохь удаагаа ирж эмчлүүлж байна. Тэрээр хүзүүний үеийн өвчнээ хятад эмчилгээгээр эмчлүүлээд нэлээд ялааршжээ. Зундаа ажил ихтэй болохоор зай зав тааруухан, өвөл ирж хүзүүний үеийн өвчнөө эмчлүүлж байна. Эмчлүүлээд аягүй сайн болж байна гэж тэрээр ярьж байна.

1 2 3