Энэ он нь Хятадын баруун хойд нутгийн Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Район байгуулагдсаны 50 жилийн ойд тохиож байгаа юм. Өнгөрсөн 50 жилд Ниншягийн дүр төрхөд асар их өөрчлөлт гарч, үндэстнүүдийн ард түмний амьдрлын төвшин ил тод дээшилсэн байна.
Дэлхийн олон үндэстэнтэй улс орнууд үндэстний асуудлыг зохицуулахдаа адил бус тогтолцоо, арга хэлбэрийг авч хэрэгжүүлж байдаг, Хятад улс үндэстний районы өөртөө засах тогтолцоо хэрэгжүүлж байна. Хятад улсын хэрэгжүүлж байгаа үндэстний районы өөртөө засах гэдэг нь үндэсний нэгдэлтэй удирдалга дор, үндэстний цөөнхүүд төвлөрөн суугаа газар нутагт өөртөө засах байгууллага байгуулан ажиллуулж, өөртөө засах эрх хэрэгжүүлэн, орон нутгийн хэмжээнд өөртөө засахыг хэлэж байгаа юм.
1 2 3 4
|