Эдийн засгийн ерөнхий хүчин нэмэгдэхийн хирээр, Ниншягийн хот хөдөөгийн байдалд түүхэт чанартай өөрчлөлт гарлаа. Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районы дарга Ван Жэнвэй танилцуулж хэлэхдээ, сүүлийн жилүүдэд орон нутгийнхан дэд бүтцийн байгуулалтаа тасралтгүй эрчимжүүлсэн байна. Дэд бүтцийн барилга байгуулалт сайжирснаар, Ниншягийн хотжилтын үйл явц ихээхэн ахисан юм. Одоо, Ниншягийн хотжилтын төвшин 44 хувьд хүрч, Хятадын баруун хойд нутагт 3-р байринд жагсаагдаж байна. Ниншя нь шян болгонд асфальтан зам, интернетийн өндөр хурдтай сүлжээ вайдбанд, авто зам, радио телвизийн нэвтрүүлэг, телефон утас нэвтрүүлж, өрх бүхэнд цахилгаан хангаснаар, хот хөдөөгийн оршин суугчдын амьдралын төвшин ихээр дээшилсэн байна гэжээ.
Асар их өөрчлөлт нь Ниншячуудыг бахдан зоригжих баялам сэтлгээтай болгосон юм. Хатагтай Ван Хайянь бол Иньчуаньд төрж өссөн нэгэн, тэрээр өөрийн үзэж харснаа сурвалжилагчтай ингэж хууваалцлаа.
1 2 3 4
|