"Энэ хэдэн жил үнэхээр ихээхэн өөрчлөлттэй болсон. Хүмүүсийн амьдралын төвшин, соёл боловсрол, эдийн засгийн тал талаар бүр их хөгжсөн, ялангуяа зам харилцааны талаар засмал зам өргөжин, хүмүүсийн эдийн засаг, материйн соёлын амьдрлыг ихээр дээшлүүлсэн байна" гэжээ.
Тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилт нь хотончуудын уламжлалт амьдрлын зан заншилд нөлөөлөөгүй нь баярлууштай явдал юм. Ниншя бас үндэстний цөөнхийн боловсон хүчнийг бэлтгэн хүмүүжүүлэх, үндэстний боловсролын үйлсийг хөгжүүлэх зэргийг маш чухалд үзэж байна. Үндэстнүүдийн ард түмэн энэхүү нутаг дээр эвсэг зохицонгуй аж төрөн амьдарч байна.
Ниншягийн цаашдын хөгжилд тус дөхөм үзүүлэхийн төлөө, Хятадын Засгийн газар саяхан Ниншягийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэх саналуудыг нийтлэж, хөнгөлөлтэй бодлого арга хэмжээ тогтоосон байна. Ёслон тэмдэглэх цуглаан дээр, Хэ Гүөчян Хятадын нам, Засгийн газар Ниншягийн хөгжлийг дэмжинэ гэж дахин нотолжээ. Тэрээр хэлэхдээ,
"Үндэстний цөөнхүүд болон үндэстний нутаг районд туслан хөгжлийг нь түргэтгэх гэсэн бол Намын Төв Хороо, Төв Засгийн газрын үндсэн чиг шугам, баруун бүсийн нутгийг ихээр хөгжүүлэх чухал үүрэг мөн гэдгийг Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн өмнөөс дахин нотолж байна. Намын Төв Хороо, Төв Засгийн газраас Ниншягийн эдийн засаг, нийгмийн нэн түргэн, нэн сайн хөгжихөд нэн их ашигтай нөхцөл боломж бүрдүүлэн өгөх болно" гэлээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\ 1 2 3 4
|