Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 23-нд Нью-Йоркт хүрэлцэн очсон бөгөөд Америкийн найрсаг төлөөлөгчдийн түүнд зориулан барьсан үдийн зоогт оролцож, "Өнгөрснөө залгамжлан ирээдүйд хандаж, Хятад, Америкийн харилцааны нэн сайхан ирээдүйг хамтаар цогцлон байгуулья" гэсэн сэдвээр үг хэлсэн байна. Ерөнхий сайд Вэнь Жябао Хятад, Америкийн найрамдлын маш олон хүний сэтгэлд хүрсэн үйл явдлуудыг тэмдэглэж, Америкийн их сонгуулийн дараах Хятад, Америкийн харилцааны талаар ярьсан байлаа. Хэн хүн Цагаан ордны эзэн боллоо ч гэсэн, Хятад, Америкийн харилцаа цаашид хөгжих түүхэн урсгал эргэшгүй юм гэж тэр илэрхийллээ.
Ерөнхий сайд Вэнь Жябаод зориулсан үдийн зоогийг Америк-- Хятадын харилцааны бүх Америкийн хороо, Америк--Хятадын худалдааны бүх Америкийн хороо, Америкийн худалдааны нийгэмлэг зэрэг Хятадтай найрамдлаар харилцдаг арван хэдэн байгууллага нэгж хамтаар зохион байгуулж, Америкийн Хөдөлмөр, Үйлдвэрийн Яамны сайд хатагтай Елайне Лан Шяо, Төрийн нарийн бичгийн дарга байсан Хенри Алфред Киссингер нарын зэрэг олон салбарын 500 гаран хүн оролцсон байна.
1 2 3
|