Ерөнхий сайд Вэнь Жябао хэлсэн үгэндээ, өнгөрсөн жилүүдийн Хятад, Америкийн харилцааны хөгжлийг эргэн үзээд, хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг салбарын харилцаа тасралтгүй эрчимжиж ирсэн бодит үйл явдлууд болон тоо сэлтүүдээр жишээлэн өгүүлж, Хятад, Америкийн хүний сэтгэлийг хөдөлгөсөн маш олон найрамдлын үйл явдлууд, жишээлбэл Сычуань мужийн Вэньчуаньд газар хөдлөлтийн онц том гамшиг гарсны дараа, Америкийн залуу сайн дурынхан тэнд үйлчилж байсан, бас жишээлбэл Америкийн уран сэлэлтийн баг тамирчид Бээжингийн олимпийн наадмын тоглолтын талбайд "Баярлалаа, Хятад орон" гэсэн том үсэгтэй тууз өргөж байсан гэх зэргийг онцлон ярьсан байна.
Сар гаруйн дараа, Америкт Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ингээд Америкийн их сонгуулийн дараах Хятад, Амиерикийн харилцаанд хүмүүс маш их анхаарал тавьж байна. Ерөнхий сайд Вэнь Жябао үүнд холбогдуулан хэлэхдээ, Америкийн Ерөнхийлөгчөөр хэн сонгогдсон ч, Хятад, Америкийн харилцаа цаашид хөгжих болно гэж онцолжээ.
1 2 3
|