Тэрээр хэлэхдээ,
"Америкийн Ерөнхийлөгчөөр хэн сонгогдсон ч, Хятад улс нь Америктай бүтээлч хамтын ажиллагааны харилцаагаа хэвээр хөгжүүлэхийг хүсэж байна. Үүний зэрэгцээ, хэн хүн Цагаан ордны эзэн боллоо ч гэсэн, Хятад, Америкийн харилцаа цаашид хөгжнө. Энэхүү түүхэн урсгал эргэшгүй гэдэгт бид бат итгэлтэй байна. Хятад, Америк нь өрсөлдөгч биш, хамтран ажиллагч түнш мөн. Найз ч болж болох юм. Энэ нь би ялж чи ялагдах юм уу чи ялж би ялагдах харилцаа биш юм. Хятадын хөгжил цэцэглэлээс Америк ашиг хүртэж болно. Америк, Хятад хоёр орон хамтаар хөгжиж болох юм. Хятад, Америкийн найрамдал хамтын ажиллагаа нь адил бус соёлтой том орнуудын эвсэг зохицонгуй зэргэцэн оршиж, хамтаар хөгжсөн гэгээн саруул зам нээхийг бид чин сэтгэлээсээ хүсэж байна" гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао онцолж хэлэхдээ, Тайваний асуудал бол нь хэзээд Хятад, Америкийн харилцааны хамгийн гол, хамгийн эмзэг асуудал юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"Хятадь Америкийн харилцаа урагштай хөгжиж чадах эсэх нь Тайваний асуудал зүй зохистой зохицуулагдаж чадах эсэхээс ихээхэн шалтгаална. Америкийн тал амлалтаа биелүүлж, нэг Хятадын бодлого болон Хятад, Америкийн гурван хамтарсан албан мэдээг баримтлан, Тайванийг тусгаарлахыг эсэргүүцэж, хоёр эргийн харилцаагаа сайжруулахыг дэмжиж, хамтаар хөгжихийг биелүүлэхийг бид хүсэж байна. Энэ нь хоёр эргийнхэнд ашигтай, Хятад, Америкийн харилцаанд ашигтай, дэлхийн энх тайван хөгжилд ашигтай юм гэжээ.
Хятадын экспортын барааг олон улсын стандартын шаардлагын түвшинд хүргэх төдийгүй, импортлогч орны шаардлагад ч нийцүүлнэ гэж Ерөнхий сайд Вэнь Жябао амалсан байна. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\ 1 2 3
|