Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин 28-ны өдөр Москвад Хятад, Оросын Ерөнхий сайдын 13-р тогтмол уулзалт хийв. Хоёр тал Хятад, Оросын бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах тэрчлэн харилцан сонирхож байгаа Олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрэв.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад, Оросын Ерөнхий сайдын 13-р тогтмол уулзалт бол Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн үндэс дээр, өнөөгийн олон улсын эдийн засаг, банк санхүүгийн хямралын байдалд болж байгаа учир онцгой чухал ач холбогдолтой бөгөөд олон нийтийн анхаарлыг ч ихтээ татаж байна гэжээ.
1 2 3 4
|