
Тэрээр цааш нь хэлэхдээ, бие биеэ хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай байх үндэс дээрэх Хятад, Оросын тал бүрийн харилцаанд эдийн засаг, банк санхүү хамрагдаж байгаа төдийгүй, хүмүүнлэгийн салбар ч багтаж байгаа юм. Ялангуяа энэ удаагийн уулзалтаар бид эдийн засаг худалдааны ажил болон банк санхүүгийн эрсдэлд хандах, банк санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг чухал байранд тавьсан байна. Энэ нь хоёр орны эдийн засаг, банк санхүүгийн тогтвортой байдал, хөрөнгийн зах зээлийг тогтвортой байлгах, эдийн засгийг чанартай бөгөөд түргэн хөгжүүлэхэд ашигтай юм гэдэг би итгэж байна гэжээ.
Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг Путин өндрөөр үнэлсэн бөгөөд, Хятадын талтай хамтаар хоёр орны төрөл бүрийн механизмын үүргийг бүрэн бадруулж, чухал чухал асуудлаар зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүх салбарын найрсаг харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд Оросын тал бэлэн байна гэж илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, 3 Өнөөгийн дэлхийгээс, Хятад улс шиг хамтын ажиллагааны ийм баялаг агуулгатай, хамтран ажиллах хөгжсэн механизмтэй орныг бид тийм амархан олохгүй бөгөөд, бидний хамтын ажиллагааны бүх салбарын зохицуулалт тасралтгүй эрчимжиж байна. Бүх салбарын хамтын ажиллагааны нөхцөл боломжийг хоёр тал нэн үр ашигтай ашиглах хэрэгтэй гэж бид үзэж байна гэжээ.
1 2 3 4
|