
Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яс чанар болон түвшнийг цаашид дээшлүүлж, нисэх онгоц, сансрын техник, шинэ материал зэрэг шинжлэх ухаан техникийн түрүүлэн хөгжүүлэх салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нефть хий, цахилгаан эрчим хүч, цөмийн цахилгааны хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлж, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа бүх талаар ахиулж, хоёр орны орон нутгийн хөгжлийн стратегийг нааштай зохицуулж, Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулат, хамтын аижллагаагаа цаашид эрчимжүүлхийг хоёр тал мөн санал нэгтэй зөвшөөрсөн байна.
Хоёр орны Ерөнхий сайд мөн өнөөгийн олон улсын банк санхүүгийн хямралын талаар санал бодлоо хуваалцаж, хоёр орон ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орон болон дэлхийн эдийн засаг банк санхүүгийн тогтвортой байдал, эрүүл саруул хөгжлийг хамтаар хамгаалан ахиулах ёстой гэж санал нэгтэй үзлээ.
Дараагаар нь хоёр орны Ерөнхий сайд "Хятад, Оросын Ерөнхий сайдын 13-р тогтмол уулзалтын хамтрасан албан мэдээ"-нд гарын үсэг зурж, хоёр талын худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан техник, банк санхүү, хилийн худалдаа зэрэг хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.\Цэцэн орчуулж,Урангоо хянав\
1 2 3 4
|