• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-14 15:08:33    
Бугат, Хөх хотын тэмдэглэл

CRI

      Мөнхөө гуайн ярианаас нутаг орны түүх соёлын дурсгалт газруудын үүх түүхийн тухай олон сонирхолтой зүйлсийг мэдэж авлаа. Вуданзао нэртэй монгол нутагт баригдсан шарын шашны хамгийн анхны монгол уншлагат хийдийн тухай олонтаа сонсов. Түвдийн Будла, Чинхайн Та эр ордуудтай эн зэрэгцэх "Бага будла" нэрт энэ хийдийг монгол хүмүүс заавал нэг үзчих хэрэгтэй гэсэн шүү.

      Хятадын урд мужийн хүн чихэлдсэн хотуудаас хамаагүй өөр, сийрэг чөлөөтэй залуухан хот Бугатад ийнхүү 2 хоноод өглөө эртийн жавар амьсгалан Хөх хотыг зорилоо.

      Хятадын хойд бүс нутгийн төв хэмээгддэг Хөх хот олон үндэстний суурин нутаг гэдгээрээ бас алдартай. Хан, монгол, манж, хотон, дагуур, ивэнх, солонгос гээд 36 өөр үнэдэстэн ястнууд суудаг. 1,400,000 хүн амтай. Өнгөрсөн жил ӨМӨЗР байгуулагдсаны 60 жилийн ой тохиосон юм. Энэ их ойг угтуулсан сүүлийн 5 жилд их бүтээн байгуулалт өрнөж хотын өнгө төрхийг эрс өөрчилжээ. Ялангуяа хотын захаар нийтийн амралт зугаалгын цогцолбор, Өвөрмонголын театр музейн хүрээлэн гээд олон сүрлэг цогцолборууд баригдсан байна. Хотоо тэлэх оновчтой бодлогын үрээр Хөх хот улам өргөжин тэлж, их хотын дүр төрхийг хэдийн олжээ.

1 2 3 4 5