• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-14 15:08:33    
Бугат, Хөх хотын тэмдэглэл

CRI

      Энд Хөх хотын амралт соёлын дурсгалт газруудаар явж танилцсанаас гадна Монголын уламжлалт эмнэлгийн хороо, Өвөрмонголын Үндэсний Их сургууль зэрэг газруудаар орж сурвалжилсан.

      Өвөр Монголын Эмнэлэгийн дээд сургуулийн харъяа монгол хятад эмнэлгийн хорооны буурал профессор Жигмэд монгол эмнэлгийн ухааны онцлог, анагаахуйн увидасын тухай олон сонирхолтой зүйлсийг хүүрнэн аяны минь богцыг мялаав.

      Хөх хотыг зорих монгол жуулчдад би Өвөрмонголын шинэ музейгээр заавал ороорой гэж зөвлөх байна. Бидний мэдэх монголын түүхээс зарим зүйлсийг жаахан зөрүүтэй тайлбарласан байж мэдэхээр ч музейн барилга хийгээд үзмэр, үйлчилгээний өндөр зэрэглэлийг эндээс үзэж сайхан таашал авна гэдэгт эргэлзэхгүй байна.

      Бугат, Хөх хотуудаар аялсан цөөхөн өдрийн томилолтынхоо эцэст би аяны богцоо өнгийн харж бодсон юм. Бээжин хотын зүг нисч явахдаа сэтгэл нэг л сайхан уяруу баяртай байхын учир юусан билээ. Энэ хэд хоногт таарсан олон монгол хүмүүс Монгол Улсаас ирсэн гэсэн ганцхан алдраар минь намайг угтан гүнээ хүндэтгэж, эрхэм сайхан сэтгэлээр туслах гэж чин сэтгэлээсээ хичээцгээж байсан. Энэ сэтгэл л миний урмыг хөгжөөн аяны минь богцыг дүүргэжээ.

      Монгол хэмээх улсад хүсэл сэтгэлээ тавин итгэж найдаж явдаг хүмүүс энэ дэлхий дээр хичнээн олон юм бэ.


1 2 3 4 5