Өвөр Монголын баруун өмнөд биед байрлаж байгаа Ордос хот нь 87 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 1 сая 514 мянган хүн амтай. Баруун, умард, зүүн талаараа Шар мөрнөөр хүрээлэгдсэн Ордос хот нь Шар мөрний хойд эрэг дээр байгаа Хөххот, Бугат хоттой нийлээд ӨМӨЗР-ны эдийн засгийн хөгжлөөр хамгийн түргэн "Алтан гурвалжин " -г бүрэлдүүлсэн юм.
Өөрчлөлт нээлтийн 30 жилийн хөгжил хувьрал, ололт амжилтыг сурвалжлан мэдээлэх томилолт авч энэхүү алтан гурвалжинг чиглэж билээ. Харин аяны замд минь аз тохиож, хүрсэн газар бүхэнд хурал чуглаан, арга хэмжээ зохиогдож байсан болохоор мэдээлэх, сурвалжлах юм ихэтэй, аяны минь богцыг аргагүй дүүргэж байсан юм.
1 2 3 4 5
|