• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-17 16:56:16    
Өөрчлөлт нээлтийн үлгэр жишээ 18 хотын нэг Ордос

CRI

     Ордосын хөгжлийн загварыг судлахадаа түүнийг шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг хэргжүүлж байгаа нөхцөл байдлаас үзэх юм бол энэ загвар бол эдийн засаг нийгмийн зохицонгуй хөгжил, шинжлэх ухаанч хөгжлийн үлгэр жишээ, улс орны эклогийн хямралыг зохицуулаж байгаа нөхцөл байдлаас авч үзвэл энэ загвар бол хүн хийгээд байгалийн эвсэг зохицонгуй хөгжлийн үлгэр жишээ, баруун бүс нутгийг ихээр нээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлж байгаа нөхцөл байдлаас авч үзвэл, энэ загвар бол хөгжлөөр тааруухан нутгийн хөжглийн шат үеийг даван хөгжсөн үлгэр жишээ, тал нутгийн соёлыг хөгжүүлж байгаа нөхцөл байдлаас үзвэл, энэ загвар бол уламжлалт соёл болон орчин үеийн соёлыг уялдуулсан үлгэр жишээ мөн. Энэ загвар нь Өвөр Монголд, цаашлаад баруун бүс нутагт чухал үлгэр жишээ үзүүлэх болно гэж хэлсэн байна.
Ордосын өнөөдрийн ололт амжилт нь өөрийн гэсэн онцлогтой хөгжлийн загварыг бүрэлдүүлсэнд байгаа юм гэж судлаачид үзэж байна. Энэ тухай Өвөр Монголын Багшийн их сургуулийн эдийн засгийн хүрээлэнгийн профессор Эрдэнэжав ингэж ярьлаа,

     Ордосын хөгжлийн загварын гол цөм нь засгийн газар хөтлөн удирдаж, аж ахуйн нэгжүүд зах зээлийн журмаар ажиллаж, чухал элментуудыг төвлөрүүлэн сайжруулж, эдийн засгийн бие даасан өсөлтийг биелүүлэх явдал болно, иймээс Ордос хот нь бүх Хятадын 18 үлгэр жишээ хотын нэгээр сонгогдож бусдын үлгэр дууриал болж байна гэж хэлэхэд эргэлзэхгүй байна. 2007 онд Ордос хотын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 115 тэрбум юаньд хүрч, өөртөө засах райондоо 2-рт жагсаагдаж, хүн тутмын дундаж GDP 10 мянган ам доллараас даваж, санхүүгийн орлого 20 тэрбум юаниас даваж, өөртөө засах райондоо 1-рт жагсаагдсан байна. Хотын санхүү эдийн засгийн хөгжил түргэсэхийн хирээр ард иргэдийн амьдралын түвшин ч дээшилсэн байна. Энэ талаар Ордос хотын Сангийн газрын дарга Ван Фэн хэлэхдээ,

1 2 3 4 5