• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-17 16:56:16    
Өөрчлөлт нээлтийн үлгэр жишээ 18 хотын нэг Ордос

CRI

     Ордос хот байгалийн эх баялаг ихэтэй, уул уурхайн олборлолт 50 гаруй төрөл байдаг, үүнд чулуун нүүрсний хайн тодолсон нөөц 167 тэрбум 600 сая гаруй тонн байж, Хятадын нийт хэмжээний зургааны нэг хувийг эзэлдэг, байгалийн хийн хайн тодолсон нөөц 800 гаруй тэрбум шоо метр байж, Хятадын нийт хэмжээний гурваны нэг хувийг эзэлж байна. Энд мөн "Дэлхий дахиныг дулаацуулсан" ноолуурын үйлдвэрлэлийн төв байж, ноолуурын бүтээгдэхүүний хэмжээгээрээ Хятадын гурваны нэг хувь, дэлхийн дөрвөний нэг хувийг эзэлж, Хятадын ноолуурын үйлдэрлэлийн хот, дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийн төв болсон байна.

     Ордосын хөгжлийн хэтийн төлөв сайн байна. Хөгжлийн шинэ эрчин дээрээ байгаа Ордос нь эх баялагийг хамтдаа бүтээх, хамтдаа эвсэг зохицонгуй байх, ололт амжилтаа хамтдаа хуваалцах зарчмаар нэн бодит хүчинтэй, амьжиргааны цог жавхаа бялхасан, соёл боловсон хосолсон хот руу хөгжиж, Өвөр монгол район болон эргэн тойроны орчин үеийн бүтээн байгуулалттай муж районуудынхаа төв нь болж, орчин цагийн бүтээн байгуулалтыг тэргүүлэн биелүүлэхэд суурь тавьж, байгалын нөөц хүчний давуулагтаа түшиглэж байснаа нийгмийн нөөц хүчний давуулагаа бүрэлдүүлэх тийш ахиц хийх, хот хөдөөг хэсэг хувааж хөгжүүлэж байснаасаа хот хөдөөг зэрэгд нь хөгжүүлэхийг анхаарч, хөнгөлөлттэй бодлогонд түшиглэж байснаасаа бие дааж хөгжих тийш шилжихийг ахиулж байна. Иймэрхүү хүчин чармайлтын дагуу Ородос хот нь 2012 он гэхэд баян чинээлэг амьдралтай нийгмийг бүтээн байгуулж, эдийн засгийн ерөнхийлсэн хүчнээрээ Хятадын хэмжээний 100 хүчирхэг хотын өмнө 20-д жагсаагдах зорилт тавьж байна. 2012 он гэхэд тус хотын үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 30 тэрбум юаньд хүрч, хүн тутамд ноогдох GDP 25 мянган ам долларт хүрэх төлөвтэй байна. Шинэ эрчим хүчний бааз болон орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоо үндсэндээ бүрэлдэж, үйлчилгээний ажил төрөл, дээд зэрэглэлийн химийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл, тэргүүний үйлдвэрлэл зэрэг тулгар аж үйлдвэрлэл нь GDP-гийн 50%-ээс дээш хувыг эзэлж түүхий нүүрсний бүтээх галийн татварыг 10% дотор тогтоон барьж, хөгжлийн арга хэлбэрт томоохон өөрчлөлт гарах болно.

     Хот хөдөөг хамарсан нийгмийн баталгаа болон олон нийтийн үйлчилгээний системийг хөгжүүлж, хот хөдөөгийн оршин суугчид сурахаас сургуультай, хийхээс ажилтай, өвдвэл эмчлэх газартай, өтөлбөл асрамжийн төвтэй, суураас гэр хороололтой, амьдрал нь нэн жаргалтай байхаараа үлгэр жишээ үзүүлэх юм байна.

      Сурвалжилга маань өндөрлөх үе Ордосын хөгжлийн хэтийн төлөв нэн сайн сайхан байх болно гэсэн гэгээн бодолтой буцаж билээ.


1 2 3 4 5