Бээжин хотоос 14 цагт хөөрсөн онгоц Далан хар нэртэй давхар хар уулсын дээгүүр цаг орчим нисээд буга согоо бэлчдэгээрээ Бугат нэртэй, тал нутгийн болдын хот, ховор шоройны эх нутаг, хүн төрөлхтөний оршин амьдрахад хамгийн таатай хот хэмээн олонтоо нэр усаа дуудуулсан Бугат хотын нисэх онгоцны буудалд газардлаа. Тал нутагт сүндэрлэн боссон залуухан энэ хот саяхан хүртэл буга бэлчсэн нутаг байж, 6000 жилийн тэртээгээс хүн сууршиж эхэлсэн Бугатын хөндий, сүүлийн 30 гаруй жилд танигдахын аргагүй өөрчлөгджээ. 20 жилийн өмнө би энэ хотод зөвхөн ирж байсан биш, харин бүр 5, 6 жил ажиллаж амьдарч байсан гээд бодчгоо, 20 жилийн дараа дахин буцан ирэхэд бүр өөр газар, еөрөөс ирж байгаагүй мэт санагдан, өөрийн сууж байсан гэр хорооллынхоо зүг чигээр тойрч хүрэхэд өндөр өндөр байрилгууд сүндэрлээд байршил, гутамж талбай нь шал өөр болжээ.
Өөрчлөл хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойших 30 жилийн ололт амжилтыг сурвалжлах нь бидний томилолтын зорилго байсан болохоор мэдээж энэ хүрээнд албаны болон энгийн оршин суугч олон хүнтэй уулзаж ярилцсан. Харин сэтгүүлч хүний сониуч хараанд энэ хотын цэцэрлэгт хүрээлэнгээр нь сүрэг сүрэг буга таран бэлчдэг юм байна лээ, үүнээс гадна сэтгэлийг хөдөлгөсөн бас нэг зүйл бол эндхийн барилга байгуулалдууд.
1 2 3
|