• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-24 14:40:11    
НҮБ-ын хүн оршин амьдрахад хамгийн таатай хотын шагналыг хүртсэн тал нутгийн болдын хот Бугат

CRI

 

    2002 оны 10-р сард Бугат хот нь НҮБ-ын Хүн төрөлхтөн оршин амьдрахад хамгийн таатай хотын шагналыг тусч хотол олноо баясгасан юм, өнөө нэгэнт 6 жил өнгөрсөн боловч Бугат хотын тухай ярихад энэхүү дэлхийн хэмжээний том шагналыг нь дурдахгүй хүн гэж алга аа. Өндөр барилгууд, уужим зам талбай, нов ногоон цэцэрлэгүүд хосолсон энэ хотод хэн очсон ч "цэвэрхэн, амьдрахад таатай сайхан хот юм аа" гэж магтах нь олон бэ. Монь уулын хормойд байгаа Бугад хот нь Хүндлэн тойрог, Чиншань тойрог, Дүнхэ тойрог зэрэг 3 тойргоор бүрэлдсэн юм, 20 жилийн өмнө би Хүндлэн тойрогт байхад хавтгай дээвэртэй байшинд суудаг байлаа, тэр үед давхар барилгууд маш цөөн байсан, одоо энэ тойрогт хавтгай дээвэртэй байшин нэг ч харагдахгүй болжээ. Барилга байгуулалтыг эрчтэй сайн хийснээр энэ хотын хүмүүсийн оршин амьдарч байгаа орон сууцны нөхцөл байдал маш сайн байна гэдгийг гадар дүр төрөхөөс нь мэдэрч болох юм, гудамж талбайгаар явж байгаа энгийн хүмүүсээс асуухад аль нь ч гээд бүр 100 кавдрат метр талбайгаас дээш орон сууцанд амьдарч байна гэж харуулна.

     1978 оноос хотын орон сууцыг засгийн газраас үнэ төлбөргүй хуваарлаж байсан байдлыг зах зээл руу шилжүүлсэн боловч 1996 оноос өмнө тус хотын орон сууцын хөгжлийн зорилго нь зөвхөн амьдралын үндсэн нөхцөл байдлыг сайжруулахад тавьж байсан. Харин1996 оны 5 сарын 3-ны өдөр болсон 6.4 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа, тус хотын орон сууцын байгуулалтад маш их өөрчлөлт гарч, хуучин хороололыг нурааж дахин шинээр барьж байгуулснаар хотын орон сууцын нөхцөл байдал өнөөдөр болтол хөгжсөөр байна гэж Бугат хотын орон сууцын үйлдвэрлэлд тус дөхөм үзүүлэх төвийн дарга Ань Жиньфэн хэлж байлаа.

      Бугат хотын орон сууцын нөхцөл байдал яагаад ийм түргэн сайжирч, цаашлаад дэлхий дахины хүнд шангалыг туссан бэ гэдгийн цаанах учрыг эдгээр хүүмүүсийн ярианаас ойлгож мэдсэн юм.

1 2 3