• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-24 14:40:11    
НҮБ-ын хүн оршин амьдрахад хамгийн таатай хотын шагналыг хүртсэн тал нутгийн болдын хот Бугат

CRI

      Өглөөний сэрүүнээр Бугат хотын төвд байрлаж байгаа Мөнгөн гол цэцэрлэгт хүрээлэнгээр нь зугааллаа. Хэчнээн жилийн тэртээ Монь уулын ар өвөрөөр өвс бэлчээр сахалаг, олон төрлийн араатан амьтан тоглон, зүйлийн шувууд жиргэн, буга согоо сүрэглэж байснаар энэхүү нутгийг бугийн нутаг Бугат гэж нэрэлсэн хэдэг. Нийт талбай нь 100 мянган хавтгай дөрвөлжин метр, тус хотын том том арга хэмжээ зохиогддог энэхүү Мөнгөн гол нэртэй цэцэрлэгт хүрээлэнд үнэхээр сүрэг сүрэг буга таран бэлчихийг хараад бугийн нутаг сайхан нэрээ яахын аргагүй өргөж явна даа гэж өөрийн эрхгүй бодогдуулсан юм. Харин өвс түүж буга тэжээж байсан нэгэн хүнтэй уулзахад бугийн сүргийг заан бидэнд ингэж хөөрч гарлаа.

     Хүн амьтны эв найрсаг харилцаа гэж үүнийг л хэлэх байхаа, энд дэлхийд цорын ганц байдаг эртний хотондоо буга бэлчсэн тал нутагтай, нөгөө талаар өндөр барилга, ногоон ойдоо галын оч хялалзсан болдын үйлдвэртэй, тиймээрээ аж үйлдвэр нь боловсон, эклоги нь боловсон, хот нь боловсон, хүн нь нэн боловсон гэсэн сайхан цолыг хүртсэн юм. 2005 онд бас Хятадын боловсон хотын нэгээр сонгогджээ.

     Цөөнхөн өдрийн томилолтынхоо эцэст энэ хотын барилга байгуулалт, цэцэрлэгт хүрээлэн, аж үйлдвэр, соёл түүхийн газруудаар нь явж үзлээ, тал талын хүмүүстэй уулзаж сүүлийн жилүүдийн хөгжил хувьралыг ч асууж сурлаа.

     Нэвтрүүлгийн эхэнд дурдсан буга сого бэлчдэгээрээ Бугат нэртэй, тал нутгийн болдын хот, ховор шоройны эх нутаг, хүн оршин амьдрахад таатай хот хэмэгдсэн сайхан алдраа унагахгүйн тулд ирээдүй маргаашийнхаа төлөө нэн хичээн зүтгэхийн сайхан ерөөлийг дэвшүүлээд Бээжин зүг нисч явахад сэтгэл маань нэг л уяруун баяртайхан байсан.


1 2 3