Их Британийн "Шинэ шинжлэх ухаан" сэтгүүл саяхан цаг уурын нэрт эрдэмтэн Керуес Гударын бичсэн "Дэлхийг аврах байгаль орчны хамгаалалтын арван шинэ техник" шинэ номыг танилцуулж, хүн төрөлхтөн эдгээр шинэ техникийг хэрэглэснээр дэлхийн бөмбөрцгийг сүйрүүлж мэдэх цаг уурын гай гамшгаас зайлсхийж чадна гэж үзжээ.
1, Салхины энерги
Найдваргүй энерги гэж хүмүүст танигдсан боловч салхины энерги нь хүн төрөлхтөнд 30 хувийн цахилгаан эрчим хүч хангаж чаддаг. Гэвч бид түүний найдваргүй шинжийг зөвөөр таних хэрэгтэй. Минут бүр салхин байдаггүй шүү. Иймээс бид эрчим хүч хадгалах сайн арга олж, салхины хүчнээс үүдэлтэй цахилгаан эрчим хүч хадгалах хэрэгтэй. Үүнээс гадна салхины эрчим хүчийг тухайн орон нутагт ашиглахаар барахгүй бусад район буюу оронд хүргэж болдог. Төсөөлөхөд дэлхийн салхины энергийн нийт хэмжээ нь 130 тэрбум киловатт байдаг. Дэлхийн салхины энерги тэнгис дагуу буюу өргөн уудам эх газар гол байдаг. Олон орнууд салхины эрчим хүчийг нээн ашиглах эрч хүчээ нэмэгдүүлж, нүүрсдүүрэгчийн давхар исэл зэрэг хүлэмжийн хийг бага гарган хүн төрөлхтний оршин амьдарч бий дэлхийн бөмбөрцгийг хамгаалахаар чармайж байна.
2, нарны энерги
Нарны энерги нь нарны гэрлийн ойлтын энергийг хэлдэг. Ийм энерги нь хэдэн зуун саяас хэдэн арван тэрбум жил байж дэлхийн бөмбөрцөгт хүрэлцээтэй энерги хангаж байдаг. Бид зөвхөн үр ашигтай арга хэмжээ авч нарны энергийг хураан авч хадгалах шаардлагатай. Одоогийн хэрэглэж байгаа нарны энергийн батарейний үр ашиг их муу байна. Бид нарны энергийн батарейн судалгааг эрчимжүүлж, нарны энергийг нэн сайн нэн үр ашигтайгаар ашиглан хадгалах арга хайн олж, ашиглах өртгийг бууруулж болно. Нарны энерги бол дахин сэргээгдэж болох эрчим хүч учир, элбэг баялаг байж, үнэ төлбөргүй хэрэглэж болох бөгөөд тээвэрлэх шаардлагагүй байж, байгаль орчинд ямар ч муу нөлөө учруулдаггүй юм.
1 2 3 4 5
|