5, эрчим хүч хэмнэх байшин
Айл өрөх бүхэн өндөр үр ашигтай бөгөөд эрчим хүч хэмнэх гэвэл заавал шинэ байшин байгуулах гэссэн үг биш юм. Хамгийн сайн бөгөөд хамгийн хямд арга нь одоогийн байшингаа засан сайжруулж, хүлэмжийн хийг бага гаргах хэрэгтэй. Германчууд эрчим хүч хэмнэх байшин байгуулах хөдөлгөөн өрнүүлж, ногоон барилгын ухагдахууныг сурталчилж хүлэмжийн хийн гаргалтыг 80-аас 90 хувь бууруулахаар чармайж байна. АНУ-ын эрчим хүчний яам ч эрчим хүч хэмнэх байшингийн шинэ техникийг түгээмэлжүүлж байна. Барилгын дизайн болон материалыг сайжруулснаар Америкийн барилга байшингийн эрчим хүч хорогдуулах хэмжээ нь 1980 оныхоос 30 хувь багассан байна. Эрчим хүч хэмнэх байшин нь өрөөний дулааны өөрчлөлт бага, цахилгаан тасалдахаас айхгүй, эрчим хүч хэмнэн, бохирдуулалт багатай зэрэг онцлогтой байдаг.
6, цахилгаан авто машин
Цахилгаан авто машины хэлбэр хурдыг хүмүүс ихээхэн муу гэж үздэг. Гэвч одоо "Teslar" уралдааны машин зэрэг цахилгаан хөдөлгүүрт авто машин нь бензин хэрэглэдэг авто машинтай нэгэн адил хурдалж болох болсон. Гэвч ийм машин одоо их үнэтэй байсан хэдүй ч батарейн техник сайжрахыг дагалдан буурах болно. Цахилгаан хөдөлгүүрт авто машины үйл ажиллагааны үнэ нь шатахуун хэрэглэдэг авто машины 5 хувь л байдаг. Түүнийг үндэсний цахилгаан сүлжээний энерги хадгалагч болгож болохыг саяхны судалгаа харуулсан байна. Гэвч эрчим хүч хэмнэх, шинэ эрчим хүч ашиглах авто машины судалгаа өргөжихийг дагалдан үйлдвэрлэх өртөг нь их байдаг. Холимог хөдөлгүүрт авто машины өртөг нь уламжлалт машиныхаас 30-аас 50 хувь өндөр байж, цахилгаан хөдөлгүүрт авто машиных 2 дахин их байж, шатахуун хэрэглэдэг авто машины өртөг нь уламжлалт авто машиныхаас 5 дахин их байдаг юм байна.
1 2 3 4 5
|