• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-16 14:49:33    
Дэлхийг аврах байгаль орчны хамгаалалтын арван шинэ техник

CRI

      3, далайн тэнгисийн эх баялаг

      Тэнгис доорх цахилгаан үүсгэх төхөөрөмж далайн түлхэлт, давлагаан тэрчлэн далайн урсгал нь их хэмжээний энерги үүсгэдэг юм. Гэвч далайн тэнгисийн хүнд хэцүү байгаль орчин нь хүмүүст их хэмжээний хүчир сэдэв болж байна. Энэ онд Их Британи цахилгаан үүсгэх усны хөвүүр тэмдэг судлан бүтээж туршин ажиллуулж байна. Уг хөвүүр тэмдгийг далайн усны 50 метр гүнд байрлуулж, далайн давалганыг ашиглан цахилгаан үүсгэж байна. Мөн энэ онд дэлхийн анхны худалдааны журмаар ашиглаж эхэлсэн далайн түлхэлтийн турбин хөдөлгүүр ашиглалтад орж, Их Британийн өндөр хүчдэлт цахилгаан сүлжээнд холбогдсон байна. АНУ-ын Сан-Диегогийн далайн тэнгисийн эрчим хүчний олон улсын симпозиум дээр эрдэмтэд далай тэнгисийн эх баялаг далайн давлагаан, түлхэлт, далайн урсгал, далайн салхин, далайн усны дулааны зөрөө, давсны хэмжээ зэрэг олон хэлбэрээр оршиж байна. Гэвч хүн төрөлхтөн эдгээр эх баялгийн үнэ цэнийг бүрэн таньж мэдээгүй гэж илэрхийлжээ.

      4, дулааны цахилгаан эрчим хүчийг цогцолбор ашиглах

      Цахилгаан үүсгэх явцад бий болсон дулааны энерги нь цахилгаан үүсгэх станцын үүсгэж байгаа энергийн 40 хувь орчмыг эзэлдэг. Иймэрхүү хорогдлыг багасгах үр ашигтай арга бол цахилгаан станцыг гэртээ байгуулах явдал болно. Айл өрөх бүхэн гэртээ бичил цахилгаан үүсгэх машин угсарч, түүний бий болгох дулааны энергиэр гэрээ дулаалах буюу халуун ус буцалгаж болдог.

1 2 3 4 5