Өнгөрсөнд танилцуулсан мэтээр Хятадын уламжлалт баярын өдөр болох цагаан сарыг олон үндэстний цөөнхүүд мөн өргөнөөр тэмдэглэдэг юм. Өвөр Монголын зүүн хэсгээр амьдарч байгаа Хятадын үндэстний цөөнх орчон үндэстний ард түмэн цагаан сарыг чухам хэрхэн тэмдэглэдгийг өнөөдөр танилцуулъя.
Хятадын орчон үндэстэн нь голцуу Өвөр Монголын өөртөө засах районы хүлэн бойр болон Хэй Лүн Жян мужийн хэсэг нутагт амьдардаг. Нийт хүн ам нь арван мянга гаруй. Орчон гэдэг үг нь буга сургадаг юм үү уулан даваан дахь хүн гэдэг утгатай. Орчон үндэстний ард түмэн нь өөрийн үг хэлтэй, мөн үндэстнийхээ шинэ амьдралыг магтан дуулсан орчон ардын дуу олон байдаг.
1 2 3
|