Өвөр Монголын залан айл хотын орчон үндэстний анчдын тосгонд нэр хүндтэй Э Фэнжүнь настан байдаг. Тэрээр залуу насандаа мэргэн анчин байж, өнөө нэг гэрийн гурван үеэр 14 ам тоогоор хамт амьдарч байна. Орчон үндэстний ард түмэн дуу бүжигтээ авьяастай, Э Фэнжүнь настан сэтгүүлчтэй уулзахад хэдэн арван жилийн өмнө уулан ойд амьдарч байх үеийн шинэ жилээ тэмдэглэж байсан байдлаа эргэцүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, тухайн үед аймаг бүлгээрээ хуран цугларч, мах шарж архи уудаг. Бүгдээрээ галыг тойрон бүжиглэж, аль дуртай дуугаа дуулцгаадаг. Гол нь өдөр тутмын ажил амьдралыг харуулсан дуу юм гэжээ.
2000 оноос хойш, экологийн орчныг хамгаалахын тулд орон нутгийн засгийн газар ан хийхийг хориглох арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Энэ арга хэмжээний дагуу тухайн нутагт ан ав хийж байсан орчон үндэстний ард түмэнд амьдралын нөхвөр олгож, тэд нарыг нааштай зохион байгуулан, үйлдвэрлэлийн шинэ арга хэлбэрийг эзэмшүүлсэн юм. Анчин байснаас тариачин болсноор орчончуудын амьдралд ихээхэн өөрчлөлт гарчээ.
1 2 3
|