• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 09:59:39    
Хятадыг Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл

CRI

      Хятадыг Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл нь бүх Хятадын болон орон нутгийн хороо байгуулан ажиллуулдаг.

      (Нэг) Хятадыг Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн шинж чанар

      Бүхй Хятадыг Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл бол Хятадын ардын эх оронч нэгтмэл фронтын байгууллга бөгөөд Хятадын Коммунист Намын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвөлдөх чухал байгууламж юм. Хятадын Коммунист Нам, олон Ардчилсан Нам Бүлэг, нам бүлгийн бус хүмүүс, иргэдийн олон нийтийн байгууллага, олон үндэстэн болон олон этгээдийн төлөөлөгчид, Тайваны эх орон нэгтэй ах дүү нар, Сянган Омэний ах дүү нар болон эх орондоо буцан ирсэн Хятадын харьяат нарын төлөөлөгчид тэрчилэн онц урьсан хүмүүсээс бүрддэг.

     (Хоёр) Хятадыг Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн эрх үүрэг

     Хятадыг Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн гол эрх үүрэг бол улс төрөөр зөвлөдөх ба ардчилсан хяналт тавих, Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлд оролцогч нам бүлгүүд, олон нийтийн байгууллагууд болон олон этгээдийн хүмүүсийг зохион байгуулан төрийн үйл хэрэгт оролцуулан төрийн үйл хэргийг хэлэлцүүлэх явдал юм.

      1. Улс төрөөр зөвлөлдөхийн гол агуулга ба түүний хэлбэр

      Улс төрөөр зөвлөлдөхийн үндсэн агуулгад Социалист эдийн боловсны байгуулалт, Социалист оюуны боловмны байгуулалт, Социалист ардчилсан хуулийн байгуулалт болон өөрчлөлт хийж нээлттэй байх үйл явц дахь чухал чухал төрийн чиг шугам, бодлого болон чухал байршуулалт, Засгийн Газрын ажлын тайлан, санхүүгийн үндсний төсөв, эдийн засаг ба нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөө, улс орны улс төрийн амьдралтай холбогдсон томоохон үйл хэрэг, төрийн чухал хуулийн төсөл, Хятадын Коммунист Намын Төв Хорооноос удирдагчид нэр дэвшигсэд, мужийн хэмжээний төрийн засаг захиргааны хуваарийн өөрчлөлт, гадаад харилцааны талаархь чухал чиг шугам бодлого, эх орноо нэгтгэх тухай чухал чиг шугам бодлого, иргэдийн болон нийгмийн амьдралын том том асуудал, олон нам бүлэг хоорондын хамтын чанартай үйл хэрэг, Улс Төрийн Зөвлөдөх Зөвлөлийн дотоодын чухал үйл хэрэг тэрчилэн эх оронч нэгтмэл фронттой холбогдсон бусад чухал асуудал багтдаг.

      Улс төрийн зөвлөлдөхийн гол хэлбэрд Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны Бүгд Хурал, түүний Байнгын Хорооны хурал, дарга нарын хурал, Байнгын Хорооны тусгай яриа уулзалт, Тусгай Хороодын хурал, шаардлагыг үндэслэн хуралдуулсан олон нам бүлэг, нам бүлгийн бус ардчилсан хүмүүс болон иргэдийн олон нийтийн байгууллага, үндэстний цөөнхийн хүмүүс жич олон этгээдийн эх оронч хүмүүсийн төлөөлөгчдийн оролцсон зөвлөлдөх яриа уулзалт, орон нутгийн шат бүрийн Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн олон арга хэмжээ зэрэг баттдаг.

      2. Ардчилсан хяналтын гол агуулга

      Ардчилсан хяналтын гол агуулгад төрийн Үндсэн Хууль болон бусад хууль дүрмийн хэрэгжилтийн байдал, Хятадын Коммунист Намын Төв Хороо болон төрийн удирдах байгууллагын боловсруулан гаргасан чухал чиг шугам бодлогын хэрэгжилтийн байдал, улс ардын аж ахуй болон нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөө, төрийн санхүүгийн төсвийн хэрэгжилтийн байдал, төрийн байгууллага болон төрийн байгууллагын ажилтны эрх үүргээ гүйцэтгэж байгаа байдал, хууль сахилга журмыг мөрдөгдөж байгаа байдал ба засаг төрийг цэвэр чигч барьж байгаа байдал, Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлд оролцогч байгууллага нэгж болон хувь хүний Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн дүрэм болон Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж байгаа байдал зэрэг багтана.

     Ардчилсан хяналтын гол хэлбэрд Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны чуулган, Байнгын Хорооны хурал буюу дарга нарын хурлаас Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлд саналын төсөл дэвшүүлэх, Тусгай Хороод нь санал дэвшүүлэх буюу холбогдох тайлан гаргах, гишүүд ажил байдалтай танилцах, саналын төсөл дэвшүүлэхь илчилэн мэдүүлэх юм уу бусад хэлбэрээр шүүмжлэл буюу санал дэвшүүлэх, Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн холбогдох байгууллагын зохион байгуулсан судлага шинжилгээний арга хэмжээ болон шалгалтын ажиллагаа, орон нутгийн шат бүрийн Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн чуулганы олон арга хэмжээнд оролцох зэрэг баттдаг.

      3. Төрийн хэрэгт оролцож төрийн хэргийг хэлэлцэхийн гол агуулга

     Төрийн хэрэгт оролцож төрийн хэргийг хэлэлцэхийн гол агуулгад ард иргэдийн анхарч байгаа, нам засгийн байгууллагын хүндэтгэн үзэж байгаа, Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн зохицуулох боломжтой асуудлаар судлагаа шинжилгээ хийж, нам засгийн байгууллагад хандан идэвхи санаачлагатайгаар бүтээлч санал дэвшүүлэх, олон зүйлийн хэлбэрээр өргөн хүрээнд ярилцлага хийж, эрдэмтэн мэргэдийн санал бодлыг сонсох зам сувгийг өргөнөөр нээж, гишүүдийнхээ ур эрдэм болон үүргийг төгс бадруулж, өөрлөлт хийж нээлттэй байх үйлс болон социалист орчни үеийн хөгжилтэй болох байгуулалтад арга унаан дэвшүүлэх зэрэг явдал багтана.

1 2 3 4