• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 09:59:39    
Хятадыг Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл

CRI

      (Дөрөв) Бүх Хятадын Хороо

      Бүх Хятадын Хороонд оролцох байгууллага нэгж, гишүүдийн орон тоо болон нэр дэвшигчдийг өнгөрсөн сонгуулийн Бүх Хятадын Хорооны Байнгын Хороо зөвшин хэлэлцэж шийддэг.

      Тухайн сонгуулийн Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд оролцогч байгууллага, гишүүдийн орон тоо болон нэр дэвшигчдийг нэмэх юм уу хасах шаардлагатай болсон тохиолдолд уг асуудлыг тухайн сонгуулийн хорооны байнгын хороо зөвшин хэлэцэж шийдвэр гаргадаг.

      Өнөөгийн Бүх хятадын Хороо нь 34 байгууллага нэжээс бүрдсэн байна. Энэ нь Хятадын Коммунист Намь Хятадын Гоминьдангийн Хувьсгалт Хороо, Хятадын Ардчилсан Холбоо, Хятадын Үндсний Ардчилсан Байгуулалтын Нийгэмлэг, Хятадын Ардчилалд Туслах Нийгэмлэг, Хятадын Ажилчин Тариачний Ардчилсан Нам, Хятадын Шударга Ёсыг Эрмэлзэх Нам, Есбүгээр Сарын Гурвны Нийгэмлэг, Тайваны Өөртөө Засах Ардчилсан Холбоо, Нам Бүлгийн Бус Ардчилсан хүмүүс, Хятадын Коммунист Залуучуудын Эвлэл, Бүх Хятадын Yйлдвэрчний Төв Эвлэл, Хятадын Эмэгтэйчүүдийн Бүх Хятадын Холбоо, Бүх Хятадын Залуучуудын Холбоо, Хятадын үйлдбэр Худалдааны Бүх Хятадын Холбоо, Хятадын Шижлэх Ухаан Техникийн Нийгэмлэг, Хятадын Тайваны Эх Орон Нэгтэй Хүмүүсийн Бүх Хятадын Холбоо, Хятадын Эх Орондоо Буцан Ирсэн Харьяат нарын Бүх Хятадын Холбоо, соёл урлаг, шинжлэх унаан техник, нийгмийн шинжлэх унаан, эдийн засаг, хөдөө аж ахуй, гэгээрэл боловсрол, биеийн тамир спорт, сонин хэвлэл, эм эмнэлэг эрүүл мэнд, гадаад улс орон газар нутгуудтай найрсгаар харилцагч байгууллага, нийгтийн асрамж, үндэсиний цөөнх, шашин, онц урьсан Сянгангын Омэний хүмүүс, онц урьсан бусад хүмүүс баттдаг. Өнөөгийн байдлаар нийт Гишүүн нь 2196 хүн, байнгын хорооны гишүүн нь 290 хүн байна.

      Удаа бүрийн сонгуулийн Бүх Хятадын Хорооны бүрэн эрхийн хугацаа нь 5 жил бөгөөл жил дутамд 1 удаа чуулган чуулдаг.

      Бүх Хятадын Хороонд 1 даргаь хэдэн Орлогч даргаь 1 Нарийн бичгийн дарга ажилладаг ба бас Байнгын Хороо гаргаж хурал чуулганыг даргалуулдаг.
Байнгын Хороо нь Бүх Хятадын Хорооны дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга болон Байнгын гишүүдээс бүрддэг бөгөөд түүний бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийг Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороонд оролцогч олон нам бүлэг, олон нийгмийн байгууллага, үндэстний цөөнхүүд, олон этгээдийн хүмүүс зөвшилцэн тогтоож, Бүх Хятадын Хорооны Бүгд Хурлаар сонгон гаргадаг. Бүх Хятадын Хорооны дарга нь Байнгын Хорооны ажлыг даргалан хийж, орлогч дарга ба нарийн бичгийн дарга нь түүнд туслан ажилладаг байна.
Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нар нь дарга нарын зөвлөлийг бүрдүүлж, Байнгын Хорооны өдөр дутмын чухал чухал ажлуудыг шийдч зохицуулдаг.

1 2 3 4