• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 09:59:39    
Хятадыг Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл

CRI

     (Гурав) Хятадыг Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн зохион байгуулалтын зарчим

     Хятадыг Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн дүрмийг сайшаан дэмжигч нам бүлэг, олон нийтийн байгууллага бүхэн Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх хятадын Хороо эсвэл орон нутгийн хорооны байнгын хорооны зөвшөөрөлтэйгээр Бүх Хятадын Хороо юм уу орон нутгийн хороонд элсүүлж болно.

      Хувь хүн нь Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх хятадын Хороо эсвэл орон нутгийн хорооны байнгын хорооны урилгаар Бүх Хятадын Хороо юм уу орон нутгийн хороонд элсүүлж болно.

      Бүх хятадын Хороо болон орон нутгийн хороо хоорондын харилцааь дээд шатны хороо болон доод шатны орон нутгийн хороо хоорондын харилцаа бол жолоодох ба жолоодогдох харилцаа юм.

     Орон нутгийн хороо нь Бүх Хятадын Хорооны гаргасан Бүх Хятадын чанартай тогтоолыгь доод шатны орон нутгийн хороо нь дээд шатны орон нутгийн хорооны гаргасан орон нутгийн чанартай тогтоолыг мөрдөн журамлаж гүйцэтгэх үүрэг хариуцлагатай байдаг.

     Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлд оролцагч байгууллага нэгж болон хувь хүн нь Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн хурал чуулган, зохион байгуулалт ба арга хэмжээнд оролцохоор дамжин улс төрөөр зөвлөлдөх үйл хэрэг, ардчилсан хяналт болон төрийн хэрэгт оролцох төрийн хэргийг хэлэлцэж болно.

     Бүх Хятадын Хороо болон орон нутгийн хорооны бүгд хурал болон байнгын хорооны хурлаар гаргсан саналын төсөл нь нийт гишүүд буюу байнгын хорооны бүгд хуралд хагсаас дээших гишүүдийн саналыг авсан байдалд батлагддаг.

     Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлд оролцогч байгууллага болон хувь хүн нь хурал чуулганы тогтоолыг мөрдөн журамлаж хэрэгжүүлэх үүрэг хариуцлагатай. Хэрэв адил бус саналтай бол тогтоолыг эрс хэрэгжүүлсэн угтвар нөхцөл дор саналаа нөцлөхөө мэдэгдэж болно.

      Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлд оролцогч байгууллага болон хувь хүн нь Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн дүрэм буюу бүгд хурлын болон байнгын хорооны хурлын тогтоолыг ноцтой зөрчсөн байдалд Бүх Хятадын Хороо эсвэл орон нутгийн хорооны байнгын хороо нь хэргийн байдлыг үзэж сэрэмжлүүлэг өгөх юм уу Улс Төрөөр Зөвлөлөдөх Зөвлөлийн хурал чуулганд оролцох эрхийн нь хасдаг байна.

1 2 3 4