Хот, хөдөөгийн эм эмнэлгийн систем
Түвдийн Лхасад урьд нь эм,эмнэлгийн албаны эрхэлсэн цар хэмжээ бага, тоног төхөөрөмж нь хоцрогдсон хоёрхон эмнэлгийн байгуулагатай байсан. Одоо хот хөдөөд эм, эмнэлэг, эрүүл мэндийн систем эхлэн бүрдсэн байна. 2000 он бол хятадын засгийн газрын тогтоосон "2000 онд хөдөө тосгоны хүн бүхнийг эрүүл мэндийн баталгаатай болгох төлөвлөгөөний зорилтыг биелүүлэх" сүүлчийн жил мөн бөгөөд Түвдийн Өөртөө Засах Районы дэвшүүлсэн хөдөө тосгоны анхан шатны эрүүл мэндийн баталгааг тал бүрээр биелүүлэх нэг жил мөн. Түвдийн эдийн засгийн хөгжлийн дагуу, өөртөө засах районы засгийн газрын санхүүгийн хүчин чадал хүрэлцэхгүй нөхцөлд, зуун сая гаруй юаний хөрөнгө мөнгө гаргаж, хөдөө тосгоны эм эмнэлэг, эрүүл мэндийн нөхцөл боломжийг хүчээ төвлөрүүлөн сайжруулсан байна. Хөдөө тосгоны үндсэн эм эмнэлэг, эрүүл мэндийн системийн байгуулага байгуулагдсанаар Түвдийн тариалах малжих районы эм эмнэлгийн бүрхэц наян хувьд хүрч, хүүхдийн төлөвлөгөөт вакцинжуултын хэмжээ 97 хувьд хүрч, ард иргэд халдварт өвчинд нэрвэгдэх хэмжээ буураад мянганы найман хувь болсны зэрэгцээ, Түвд нь бас Австрали зэрэг улс оронтой хамтаар ус цэвэршүүлэх томоохон төсөл хэрэгжүүлснээр хөдөө тосгоны гучин хувь нь цэвэр тунгалаг ус хэрэглэх болж, нэг голын усыг хүн мал хамтдаа хэрэглэж, өвчин хижиг дэлгэрдэг байсан хүнд байдлыг аажмаар өөрчилсөн байна.
1 2 3
|