Өвчин хижгээс урьдчилан сэргийлэх
Түвдийн Өөртөө Засах Районы засгийн газар, урьдчлан сэргийлэх ажлыг гол зорилгоо болгож, халдварт өвчин болон орон нутгийн өвчин хижгийг шалгах, эмчлэх, сэргийлэх ажлаа эрчимжүүлсэн байна. Өнгөрсөн зууны эхээс эхлэн Түвдэд цэцэг өвчнийг устгаж, олон төрлийн халдварт өвчин, орон нутгийн өвчин хижиг үүсэх хэмжээг ихээр буруулсан байна. Архаг бруцулез өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээр эдгэрч, өвчлөх болон халдварлах эх үүсвэрийг үндсэнд нь тогтоон барьж чадсан байна. Хүнсний давсыг иоджуулох болон иодтой эмээр орон нутгийн чанартай бамбай булчирхайн өвчнийг засаад өвчлөх нормыг найман хувь хүртэл бууруулсан байна. Эм эмнэлгийн судалгааны байгуулага нь хүний эрүүл мэндэд заналхийлал болж байгаа өндөрлөгийн өвчин хижигт голлон судалгаа хийгээд томоохон ахицтай болсон байна. Түвдийн эм эмнэлгийн ажилтад өндөрлөгийн уушгиний усан хавдар, өндөр ууланд ухаа алдах, удаан чанарын өндөрлөгийн өвчнийг эмчлэх талаар дотоод гадаадын тэргүүлэх байранд явсаар байна. Өнөө Түвдийн өөртөө засах районд эрүүл мэндийн хижгээс сэргийлэх төв болон эрүүл мэндийн хижгээс сэргийлэх газар ная гаруй байна. Эх нялхасын эрүүл мэндийн ажил ч эрчимжиж, бүх районд эх нялхасын эрүүл мэндийн газар 29-ийг байгуулж, сяний шатнаас дээших 108 эмнэлэгт эмэгтэйчүүдийн тасагтай болж, голдолготой 110 гаруй сяньд эх нялхасын эрүүл мэндийн газар байгуулжээ. Засгийн газраас Түвд үндэстэн, бусад үндэстний цөөнхийн ард иргэдэд ерөнхийдөө төлбөргүй эмчилгээгээр үйлчилдэг бөгөөд төлбөргүй эмчилгээний зардлыг жил болгон нэмэгдүүлж, тариачин малчдын төлбөргүй эмчилгээний түвшнийг дээшлүүлж байна. Одоо тариачин малчдын хүн нэг бүрийн жилд эдлэх төлбөргүй эмчилгээний зардал дундчаар 15 юаньд хүрч байна. Хүнд өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, мэс засал хийлгэх төлбөрийг засгийн газар дааж, тариачин малчин хувь хүн, адил бус эдийн засгийн нөхцөл байдлын дагуу, эмчилгээний хэсэг зардлаа хариуцдаг юм байна.
1 2 3
|