• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Friday    may 16th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 20:08:30    
Эм эмнэлэг эрүүл мэнд

CRI

      Түвд эм эмнэлэг

      Түвдийн өөртөө засах районы засгийн газар,өөртөө засах районы Түвд эмнэлэг болон орон нутгийн зургаан эмнэлгийг хөрөнгө оруулан байгуулж, Түвд эмнэлгийн өвчтөний орыг 350 гаруй нэмж тохируулсон байна. Хэсэг сяньд Түвд эмнэлэг байгуулж, ихэнх тооны сяний эмнэлэгдээ Түвд эмнэлгийн тасагтай бөгөөд тусгай Түвд эмчилгээний ортой байдаг. Уламжлалт Түвд эмнэлэг, Түвд эмийг цаашид хөгжүүлэхийн төлөө, Түвд анагаах ухааны дээд сургууль, Түвд анагаах ухааны институтийг шинээр байгуулж, нэр хүндэт Түвд эмчээр ном бичиг бичүүлж, Түвдийн эм эмнэлгийн мэргэжилтний эрхэм нандин туршлагыг хоромдуулан эмхэтгэсэн байна. Түвд анагаах ухааны нэртэй зохиол "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийг хэвлүүлэн гүйлгээнд оруулж, "Анагаах ухааны дөрвөн үндсийн зураг хавсаргасан бүрэн зохиол", "Анагаах ухааны нэвтэрхий толийн Түвд анагаах ухааны боть", "Түвд анагаах ухааны сэтгэл зүйн судлал", "Өвчний зүйн судлал", "Эм зүйн судлал", "Идээ ундааны судлал", "Шинээр найруулсан Түвдийн анагаах ухаан" зэрэг арван хэдэн төрлийн Түвд анагаах ухааны нэртэй ном зохиол хийгээд заах материалыг редакторлон хэвлүүлсэн байна. Yүний зэрэгцээ Түвд анагаах ухааны судалгааны мэргэжилтэд бас эмд хэрэглэх мянга гаруй төрлийн ургамлын нэр, эмийн бүрэлдэхүүн, чадавхи үйлдэл, хэрэглэх арга хэмжээ зэрэг талаар шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийснээр Түвдийн эм эмнэлэг нь стандарчсан, шинжлэх ухаанч замд орсон байна. Одоо Түвдийн өөртөө засах районд нэлээд том хэмжээний гурван Түвд эмийн үйлдвэртэй болж, хэсэг газар нутаг, сяний Түвд эмнэлэг, Түвд эмнэлгийн тасаг нь хэсэг эм бэлдмэлээ өөрсөдөө найруулж байна. Уламжлалт Түвд найрлагын эм бэлдмэлүүдэд орчин үеийн шинжлэх ухааны арга барилаар химийн шинжилгээ хийж судлахын хамт килиникд хэрэглээд олон төрлийн үргэлж тохиолдох өвчин, оншлон эмчлэхд бэрхтэй өвчинд онц сайн эмчилгээний үйлдэлтэйг гэрчилсэн байна. Түвд, Европ эмнэлгийг улялдуулан, удаан чанарын ходоодны өрөвслийг засаад, ялаааршилтын норм нь 73 хувьд хүрсэн байна.


1 2 3
© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040